Нийтлэлч
Р.Оюунболор
80
нийтлэл
327,061
уншигдсан
Шинээр 3361 хүн халдварлаж, 13 хүн нас баржээ
Коронавирусын халдварын 3361 тохиолдол бүртгэгдэж, 5286 иргэн эдгэрч гарсан бол 13 хүн нас баржээ. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутгаж, вакцины давтан тундаа идэвхтэй хамрагдаж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагагүй тохиолдолд олон хүн цугларсан газруудаар явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
15 цагийн өмнө
1,154
Дэлгэрэнгүй
Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм Наймдугаар сарын 15-наас эхэлсэн зам барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Авто замын ажил эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд замын трасст&nb
15 цагийн өмнө
729
Дэлгэрэнгүй
ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон хагалгаа мэдээгүйжүүлгийн тасаг бүрэн шинэчлэгдлээ
 ХСҮТ анх байгуулагдсан цагаасаа хагалгааны хоёр ортой мэс заслын өрөөг дундуур нь тусгаарлан дөрвөн ортой болгон өргөжүүлсэн өрөөтэй байжээ.  Энэ хэсэгт хавдрын бүх төрлийн мэс заслуудаас эхлээд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хүртэлх том хэмжээний хагалгаа хийж байв. Эдгээр өрөөнүүдийн зохион байгуулалт, багтаамж, тоног төхөөрөмж, тоноглолт гээд бүхлээрээ элэгдэн хуучирч өнөөгийн шаардлагыг хангахгүй хоцрогдсон нь тус төвийн гол тулгамдсан асуудлуудын нэг болсоор өнөөг хүрсэн юм. Харин ХСҮТ-ийн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэл, төр засгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр тус төв нь 1982 оноос хойш анх удаа иж бүрэн шинэчлэн засварлагдаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ламинар урсгал бүхий дэлхийн жишигт нийцсэн хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгаа нээж байна. ХСҮТ нь жилд дунджаар ерөнхий унту
15 цагийн өмнө
850
Дэлгэрэнгүй
Зарагдсан барааг буцааж болно
Хэрэв худалдан авсан бараа бүтээгдэхүүн чинь таалагдахгүй, бараагаа сайн шалгаж аваагүйн улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй, бүрэн бүтэн биш бол буцааж болно гэдгийг  хүмүүс тэр бүр мэддэггүй. Хэрэглэгчид бараагаа буцаая гээд очихоор лангуун дээрээ тавьсан  “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг үзүүлээд хэлэх үггүй болгодог. Мөн НӨАТ-ын баримт олгосон учраас эргүүлэн авч чадахгүй гэдэг. Ингээд бараагаа аваад буцдаг жишиг элбэг. Тэгвэл энэ асуудал нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл аж. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулсан юм. ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эр
17 цагийн өмнө
5,289
Дэлгэрэнгүй
Хатгалгаа өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ
Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэж байна.  ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ? Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ. ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
17 цагийн өмнө
431
Дэлгэрэнгүй
Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд  автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэл пос машин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд илүү хүртээмжтэй ажиллах, цар тахлын үед аль болох бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүднээс нийтийн тээврийн 200 гаруй шалгагч “Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж эхэллээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу хүн ихээр зорчдог автобусны буудлуудад “Сити Баз Консалтинг&rdquo
17 цагийн өмнө
365
Дэлгэрэнгүй
Т.Рэнцэнбадамыг "Хилчний алдар" тэмдгээр шагнажээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны наймдугаар сарын 1-нд замдаа гарсан.  Улмаар  хилчдийнхээ баярын өдрөөр буюу 48 хоногийн дараа 1047 к
1 хоногийн өмнө
587
Дэлгэрэнгүй
Бөмбөгөрийн гүүрэн гарцын цахилгаан шатыг засна
  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гүүрийн байгууламж, нүхэн гарцын байгууламжийн ашиглалт, үйлчилгээний ажил”-ын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцны цахилгаан шатны фасадны засварын ажлыг эхлүүлжээ. Гүүрэн байгууламжийн цахилгаан шатны хонгилын дээврээр ус чийг орсноос бүхээгийн оройн хэсэг дэх метал хийц, эд ангиуд зэвэрсэн нь техникийн шаардлага хангахгүй, зориулалтын бус целлиод материал болохоор хөлдөлт, гэсэлтийн үед агшиж тэлж гарсан нүхээр нь ус орсноос үүдэн цахилгааны гэмтэл гарах, гал гарах магадлалтай тул засварлах шаардлагатай байсан. Улмаар Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2018 оны аравдугаар сарын 01-ний өдрийн 07/104/36 тоот дүгнэлтээр зогсоосон байдаг. Энэ онд хонгилыг засварлах
1 хоногийн өмнө
662
Дэлгэрэнгүй
Ханын материалын эцэст 712 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц” төслийн талаар хэлэлцлээ.Нийт 30.2 сая ам.доллараар хэрэгжих төслийн байршил нь Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст юм. Санхүүжилтийн 20 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.доллар нь Ногоон уур амьсгалын сангийн буцалтгүй тусламж, 1.3 сая ам.доллар нь бусад тусламжийн эх үүсвэрээс бүрдэнэ. Харин төсөл хэрэгжүүлэгч буюу НЗДТГ-аас 3.9 сая ам.доллар гаргах юм. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.17 хувь байна.  Орон сууцны энэ хороололд 712 өрхийн 2492 хүн амьдрахаар тооцжээ. Үүний 142 орон сууц нь түрээсийнх, 570 нь түрээслээд өмчлөх, 35 орон сууц нь хөгжлийн бэрхш
1 хоногийн өмнө
805
Дэлгэрэнгүй
Халдварын улмаас 14 хүн нас баржээ
Халдварын  3416 тохиолдол бүртгэгдэж, 6120 иргэн эдгэрлээ. Харамсалтай нь халдварын улмаас 14 хүн нас баржээ. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутгаж, вакцины давтан тундаа идэвхтэй хамрагдаж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагагүй тохиолдолд олон хүн цугларсан газруудаар явахгүй байхыг эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
1 хоногийн өмнө
1,802
Дэлгэрэнгүй
Нүд яагаад загтнадаг вэ?
Нүд загатнах нь ихэвчлэн харшлын шинж тэмдэг, эсвэл харшлын гаралтай нүдний салстын үрэвсэл байдаг. Харшлын гаралтай нүд загатнах  нь хүүхдүүдийг бодвол насанд хүрэгчдэд илүү түгээмэл тохиолддог боловч, аль ч насныханд илэрч болно. Энэ нь цочмог эсвэл архаг хэлбэртэй байж болох ба хэр хүндээр туссанаас шалтгаалан зовхи хавагнах, нүд бүрэлзэх зэрэг нэмэлт шинж тэмдгүүд илэрдэг. Харшлын гаралтай өвчлөл нь хоёр төрөлтэй Хавар, намрын улиралд тохиолддог улирлын чанартай харшлын загатнаа нь өвс, цэцгийн тоос, хогийн ургамал зэрэг харшлын урвалаас үүсдэг. Олон жилийн харшлын загатнаа нь хөгц, тоос шороо, гэрийн тэжээвэр амьтдын ноос зэрэг гэрийн аллергиний байнгын нөлөөллөөс үүдэн тохиолддог. Нүд загатнах нь нүдний хуурайшилт болон блефарит буюу зовхины ирмэг орчмын үрэвсэлд өвчлөл зэрэг өвчний улма
1 хоногийн өмнө
670
Дэлгэрэнгүй
Санзайн авто замыг шинэчлэн засварлаж, хөдөлгөөнийг нээжээ
Санзайн авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 2.6 км авто замыг засварлан шинэчилжээ.  Тодруулбал, авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Мөн зорчих хэсгийн хэвтээ тэмдэглэлийн ажлыг хийж, төлөвлөсөн хугацаанд тухайн замын хөдөлгөөнийг нээжээ.  
1 хоногийн өмнө
545
Дэлгэрэнгүй
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.  
2 хоногийн өмнө
628
Дэлгэрэнгүй
Халдварын улмаас 13 хүн нас баржээ
Өнөөдөр коронавируст халдварын 2543 тохиолдол бүртгэгдэж 4883 хүн эдгэрч 13 хүн нас баржээ. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, байнга амны хаалт зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зайгаа барьж, шаардлагагүй тохиолдолд хүмүүс олноор цугласан газруудад очихгүй байхыг эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
2 хоногийн өмнө
949
Дэлгэрэнгүй
Дотоодын аялагчдад зориулсан гарын авлага хэвлэгдэн гарлаа
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар санхүүжүүлэн, дотоодын жуулчдад мэдээлэл өгөх,  аюулгүй аялах, 21 аймаг, орон нутгийн маршрут болон холбогдох тайлбарыг багтаасан “АЯЛЛЫН ПАСПОРТ” гарын авлагын 9000 ширхгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн өглөө. Монгол орон өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй соёл, өвөрмөц түүх зэрэг аялал жуулчлалын арвин баялаг нөөцтэй тул аялал жуулчлалын салбарт Ази тивийн тэргүүлэх орнуудын нэг болох бүрэн боломжтойг “Жайка”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико онцлоод, Япон Улсад аялал жуулчлалын маршрут, мэдээлэл бүрэн цахим хэлбэрт шилжсэн ба зорилго нь аяллын утга учрыг мэдрүүл
2 хоногийн өмнө
740
Дэлгэрэнгүй
“Эерэг Монгол 2021” чуулган энэ сарын 23, 27-нд болно
Эерэг Монгол 2021” чуулганыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор "Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт" сэдвээр энэ сарын 20-27-ны хооронд зохион байгуулна. Чуулганыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танхим болон цахимаар зохион байгуулах юм. Өчигдөр "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгээр одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж шийдэл, саналуудаа нэгтгэсэн байна.
“Эерэг Монгол 2021” чуулганыг энэ сарын 23, 27-ны өдрүүдэд уулзалт, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулна гэж ХНХЯ-наас мэдээллээ.  
2 хоногийн өмнө
641
Дэлгэрэнгүй
“Эх түүхээр аялахуй “ сэдэвт музей нээгдлээ
Монголын үндэсний музейгээс санаачлан өглөөний музейг анх удаа нээлээ. “Эх түүхээрээ аялахуй” сэдэвт музейд Монголын үндэсний музейн хосгүй, өвөрмөц үзмэрүүдийг дэлгэжээ. Тухайлбал “Алтайн ятга” болон археологийн малтлагаар Хориг уулнаас илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэлийг олон нийтэд үзүүлж эхэллээ. Мөн монгол угсаатнуудын хувцасны танилцуулга үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай-боловсролын хөтөлбөртэй зорьж очсон иргэд танилцах  боломжтой. “Эртэч, эерэг, эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс, соёлын өвийг сурталчлах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор өглөөний музейг эхлүүлсэн байна. Та хуучнаар “Гутлын 22” дэлгүүрийн урд талбайд нийслэлийн анхны өглөөний гудамжинд цайгаа уунгаа өглөөний музейг ч үзэх боломжт
2 хоногийн өмнө
400
Дэлгэрэнгүй
Хүүхэд яагаад ядардаг вэ?
Ямар нэг ажлыг удаан хийснээр хүн ядардаггүй харин хөдөлгөөн багатай, хүчилтөрөгчийн дутагдалтай, амьд харьцаа байхгүй үед хүмүүс ядарч эхэлдэг. Энэ нь хүүхдүүдэд маш их нөлөөлдөг бөгөөд үүнтэй холбоотойгоор “Хүүхдийн архаг ядаргаа” гэдэг нэр томьёо хүртэл гарч ирж байна. Энэ нь хүүхдэд гурван төрлөөр илэрч болно. Энэ нь хүүхдийн хувьд толгойд шинэ мэдээллүүд зөв горимоороо суухгүй бол зөрчилдөөн үүсэх, үүнээсээ болоод ядаргаа гэдэг зүйл үүсдэг. Үүнийг невроз, тик хөдөлгөөний алдагдлын хам шинж, эсвэл хэт төвлөрч чадахгүй анхаарлын сулрал зэрэг нэршлүүд гарч ирж байна.Ядаргааг тайлах хамгийн үр дүнтэй арга нь гүн нойр авах явдал юм. Бид нарын нойрыг нэг шугамаар явдаг гэж үзвэл нойр өнгөц нойр, гүн нойр, зүүдний нойр гэж үечилж явдаг. Гүн нойронд ямар үй
2 хоногийн өмнө
599
Дэлгэрэнгүй
Энэ бол зөвхөн ТРЕЙЛЕР нь
Шатахуун түгээх газруудад дараалал үүсч, авто зам руугаа хальсан дүр зураг өчигдрөөс эхлээд гарч, өнөө өглөө ч үргэлжилсээр байна. Шалтгаан нь ШАТАХУУНЫ ҮНЭ нэмэгдэх нь гэсэн болгоомжлол. Хэн ч байлаа үнэ нь нэмэгдэхээс өмнө  ядаж л банкаа дүүргээд авахыг хичээх нь мэдээж. Тиймээс дараал үүсгэж буй жолооч нарыг буруутгах аргагүй. Яг энэ дүр зураг хэд хоног үргэлжилсний дараа ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДДЭГ  нь бараг л ЖАМ болсон. Товчхондоо бол  шатахууны квот тогтоогоод ч  тусыг эс олсон буюу энэ бол зөвхөн кино эхлэхийн өмнөх ТРИЛЛЕР нь гэсэн үг. Ингэж хомстлыг  хүчээр мэдрүүлж байгаад ҮНИЙГ нь НЭМНЭДЭГ нь гэм би
2 хоногийн өмнө
5,269
Дэлгэрэнгүй
Үзвэр, үйлчилгээг ирэх сарын 1-нээс нээнэ
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний  төвийн төлөөлөлтэй уулзлаа. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал: Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэл
2 хоногийн өмнө
471
Дэлгэрэнгүй