Нийтлэлч
Б.Төгөлдөр
3,074
нийтлэл
33,833,029
уншигдсан
ОХУ-аас энэ сард нэмж 1500 тонн шатахуун авна
УИХ-ын гишүүн асан О.Содбилэг цахим хуудсаараа "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо" гэж мэдээллээ.  Манай улс сард хэрэглэгдэг 38-40 мянган тонн АИ92 шатахууныхаа 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэнийг нь БНХАУ-аас нийлүүлдэг. Гэтэл энэ сард ОХУ манай улсад 28 мянган тонн АИ92 шатахуун нийлүүлэх байсан ч дөнгөж 7400 тонноос илүү шатахуун өгч чадахгүй гэж мэдэгдсэн байна. Тиймээс сүүлийн өдрүүдэд шатахууны хомстол үүссэн.  Салбар яам болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээр энэ сары
7 цагийн өмнө
1,009
Дэлгэрэнгүй
Засгийн газрын ээлжит бусаар шатахууны хомстол үүсгэсэн хүнд хариуцлага тооцох уу
Шатахууны хомстол үүссэнтэй холбоотойгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Шатахууны нийлүүлэлтийг яаралтай хэвийн горимд оруулах чиглэлээр БНХАУ болон ОХУ-тай хийж буй хэлэлцээрүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн аж.  Одоогийн байдлаар УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В. Милостных Хөх хотын төмөр замын орлогч дарга Ван Бинтэй шатахууны асуудлаар цахим уулзалт хийж, ачилтыг эхлүүлэх, түргэвчлэх тал дээр анхаарч, дэмжиж ажиллахыг хүссэн тухай мэдээлэл бий. Уг хүсэлтийн дагуу Хөх хотын төмөр зам туслахаа илэрхийлж шатахуун нийлүүлэгчтэй хоногийн ачилтын хуваарийг тохиролцон ачилтыг яаралтай эхлүүлэх
9 цагийн өмнө
1,723
Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээ
Ардчилсан намаас /АН/ өнөөдөр /2021.09.23/  УИХ-ын чуулганы хуралдааныг зарлан хуралдуулах, Засгийн газар хариуцлага хүлээх зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийхэд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон тус намын дэд дарга нар оролцсон.  Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Өдөрт 2000-3000 хүн халдвар авч, бензингүй нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоёр жилийн сонгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсангүй. Ковидын хуулиар далимдуулж, эрх барьж буй Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа авсан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлагаа хүлээх шаардлагатай байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчдаас АН  хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын бүлэгт УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах шаа
12 цагийн өмнө
12,249
Дэлгэрэнгүй
Согтуу 128 жолоочид хариуцлага тооцжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт 1910 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 90 дуудлага, мэдээлдэл бүртгэгдсэн байна.  Тэгвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 жолоочийг саатуулж, торгожээ. Харин 168 хүн эрүүлжүүлэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн 146 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 
15 цагийн өмнө
701
Дэлгэрэнгүй
Ж.Ганбаатар төрийн мөнгөөр сүлжээ дэлгүүрийн туршлага судлав уу
УИХ-ын гишүүн ж.Ганбаатар АНУ-д туршлагаа судалжээ. Ингэхдээ "Оргил" хуладааны төвдөө шинэ туршлага нэврүүлэхийг хүссэн бололтой.  Уг нь мань хүн УИХ-ын дарга Г.Занданшатарыг АНУ-д ажлын айлчлал хийх багт багтсан бололтой. Гэвч албаны ажлын зэрэгцээ амины ажлаа амжуулахаар ийн АНУ-д "Costco" дэлгүүрт дугаарлаж байгаа нь тухайн улсад оршин суугаа монголчуудын "нүдийг орой дээр нь гаргажээ". Ж.Ганбаатарын хувьд "Оргил" худалдааны төвөө анх байгуулахдаа "Costco"-г ихэд жишээ авч ярьдаг байсан. Энэ ч мөрөөдөлдөө хүрч "Оргил"-оо одоо нийслэлийн өнцөг булан бүрт зоож байгаа. Харин энэ удаа шинэчлэгдсэн зүйл байвал "хуулбарлахаар" төрийн зардлаар төвөггүйхэн явсан бололтой. 
16 цагийн өмнө
951
Дэлгэрэнгүй
Л.Халтар нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг хасна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортын боомтуудад халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр хэд, хэдэн арга хэмжээ авахыг холбогдох сайд нар үүрэг болгосон.  Тухайбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллах үүрэг хүлээжээ.  Ингэхдээ Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны суурьшлын бүс, хил орчмын нүүрс тээврийн бүсэд нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болохгүй, боомтын нэвтрүүлэх бодит нөхцөл байдалтай уялдуулахыг чиглэл болгосон байна. 
16 цагийн өмнө
2,009
Дэлгэрэнгүй
Одоо тэгээд Орос, Хятад хоёрт хариуцлага тооцох уу
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арьсаа, багаа хамгаалахдаа гаргууд юм. Тиймээс шатахууны хомстол үүсгэсэн учраас хоёр хөрш Орос, Хятад улсад ХАРИУЦЛАГА тооцох хэрэгтэй болох нь ээ. Учир нь, тэрбээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны хомстол үүсэхэд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэгджээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Ерөнхий сайд хариуцлага алдсан албан тушаалтнуудад  хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Одоогоор яам дээрээ асуудлыг ярилцаж, хэн хэн  хариуцлага алдсан, хэнд хариуцлага тооцохоо тодорхой болгоно. Хариуцлага тооцно" гэж мэдэгдсэн.
16 цагийн өмнө
10,045
Дэлгэрэнгүй
Эксийн “хорлол”-ын хохирогчид
Шатахууны нөөц багассантай холбоотойгоор Монгол Улс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хорлолын хохирогчид болчхов бололтой. Учир нь, УУХҮ-ийн сайд Г.Ёндон “БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар 1037 вагонаар ирэх АИ-92 шатахууны мөнгийг төлчихсөн. 50 гаруй мянган тонны мөнгийг төлөөд, гэрээгээ баталгаажуулаад зөвхөн ачуулахыг хүлээж байгаа. БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдсэн. Сая Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан.
16 цагийн өмнө
40,696
Дэлгэрэнгүй
Э.Содномпилжээд 120, дасгалжуулагчид нь 60 сая төгрөг олгоно
Токио 2020 паралимын наадмын хүндийн өргөлтийн төрлөөс Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох тухай тогтоол баталжээ. Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд 120 сая төгрөг, дасгалжуулагч Д.Баттулгад 60 сая төгрөг тус тус олгохоор болсон байна.
1 хоногийн өмнө
814
Дэлгэрэнгүй
Ц.Даваасүрэн гишүүн "ГЭГЭЭРЧХЭЖ"
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг олон нийт "ГЭГЭЭРЧХЭЖ" хэмээн хошигнож байна. Тэрбээр дөрөв дэх удаагаа парламентын гишүүнээр сонгогдсон бөгөөд Засгийн газрын гишүүнээр ч ажиллаж "давхар дээл"-тэй явсан нэгэн.  Гэтэл гэнэтхэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан Засгийн газрын гишүүдэд хандан "Сайдууд попрох бус ажилдаа эзэн бол" хэмээн зандарчээ. Уг нь мань хүн өөрөө анх сонгогдсон цагаасаа ажилдаа эзэн байж, төрөө түшилцсэн бол өнөөдөр Монгол Улсын ядаж л улстөрчид нь хариуцлагатай, ПОП-рохгүй, тойрог, цаашлаад улсынхаа төлөө ажиллах байсан биз ээ.  Гэтэл гэнэтхэн сайд нарт хандсан нь олон нийтийн эгдүүцлийг ихээхэн төрүүлэх болсон нь энэ. Мань хүн магадгүй өнгөрсөн цаг хугацаанд өөрийнхөө хийж бүтээснийг эргэж хараад, ихэд гэмшин, ухаарсан бололтойдог шүү.
1 хоногийн өмнө
6,272
Дэлгэрэнгүй
Явуулын цэгээр 720 хүнээс шинжилгээ авна
Өнөөдөр буюу 2021.09.22-нд нийслэлд ковид-19 цар тахлын халдварын шинжилгээ авах байнгын болон явуулын цэгүүдийг танилцуулж байна. Дүүрэг бүрт шинжилгээний нэг цэг байх бөгөөд эдгээрт нийт 720 хүнээс сорьц авах ажээ.
1 хоногийн өмнө
536
Дэлгэрэнгүй
Баруун 3 аймгийг өнөөдрөөс цахилгаанаар хангана
Увс, Ховд,Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг энэ сарын 20-ны 06:00 цагаас 22-ны 20.00 цаг хүртэл хязгаарлахаар болсон. Энэ хугацаанд ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ОХУ-ын талд урсгал засварын ажил хийх аж.  Дээрх өдрүүдэд Увс, Ховд , Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1.5 МВт ачаалалтайгаар Дөргөний УЦС-аас цахилгаан эрчим хүчээр хангана гэж Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас мэдээлсэн юм. 
1 хоногийн өмнө
470
Дэлгэрэнгүй
Э.Очирсайхан “Их Театр”-г зорино
Сүүлийн үед өөрийн шинэ уран бүтээлүүдээрээ олонд танигдаад буй дуучин МУСТА Э.Очирсайхан дэлхийн тайзнаа дэлхийн дуучидтай өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал тэрбээр дэлхийн “А” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох “Placido Domingo”-ийн нэрэмжит Operalia мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны Финалын шатанд тэнцсэн байна. Тус уралдааны эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор дэлхийн 21 орны уран бүтээлчид эрхээ авсан ба тэдний нэгээр дуучин Э.Очирсайхан тодорчээ. Монголын маань олон уран бүтээлчид сонгодог урлагийн салбарт хүч үзэн, амжилт гаргасаар ирсэн. Харин энэ удаад сонгодог урлаг, тэр дундаа мэргэжлийн дуурийн дуулаачдын шинэ, залуу, залгамж халаа Э.Очирсайханы маань хоолой дэлхийн “Их Театр” буюу “Большой” театрын тайзнаа э
1 хоногийн өмнө
617
Дэлгэрэнгүй
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн /2021.09.22/ коронавирусын халдварын нөхцөл байдал болон шатахууны хомстолтой холбоотой цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.  Засгийн газрын ээлжит хуралдаанаас ямар шийдвэр гарах талаар эргэн мэдээлэх болно. 
1 хоногийн өмнө
2,820
Дэлгэрэнгүй
“Mongolia Mining 2021” үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ
Уул уурхай, газрын тосны “Mongolia Mining 2021” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно. Монголын хамгийн том, олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг энэ үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байна. Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 24-нийг дуустал зохион байгуулагдах тус үзэсгэлэнд тогтмол оролцогч түнш орнууд болох Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи болон Унгарын компаниуд багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно.  Энэхүү үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулж, салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж,
1 хоногийн өмнө
486
Дэлгэрэнгүй
Гэр хорооллын гудамжинд ая тухтай амарч, аюулгүй зорчдог болно
УИХ-ын гишүүн, НБББХ-ны дарга М.Оюунчимэг Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүдийн нэг. Түүний сонгогдсон тойргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дундах зам засвар, тохижилтын ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг санаачилж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлж байгаа юм.   Төслийн хүрээнд явган хүний зам, унадаг дугуйн зам,ногоон байгууламж, бут сөөг суулгах зэрэг ажил хийгдэнэ. Ингэснээр оршин суугчид, хүүхэд багачууд маань чөлөөт цагаа ая тухтай, аюулгүй орчинд өнгөрөөх нөхцөл бүрдэх юм. 
2 хоногийн өмнө
1,506
Дэлгэрэнгүй
Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол иржээ
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэдээлснээр энэ сарын 13-17-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоо 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа юм. 
Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 80 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. 
2 хоногийн өмнө
890
Дэлгэрэнгүй
Үүл баатар ичсэн үү, "элэгдүүлчихсэн" үү
УИХ-ын хоёр ч тойрогт нөхөн сонгууль зохион байгуулагдахаар болж, нэр дэвшигчид сурталчилгааны ажлаа эхлүүлээд байгаа. УИХ-ын 28 дугаар тойрог буюу СХД-ийн 26 хороог хамарсан "том" газар 10 хүн нэр дэвшин өрсөлдөж буй. Тэдний дунд АН-аас Э.Бат-Үүл өрсөлдөж байгаа нь ёстой даагандаа томдсон хүүхэд шиг байгаа. Товчхондоо бусад нэр дэвшигчид нь байнгын улстөрөөс хооллохоор зэхэж, ард түмний нэрийг баригсад. Тэр ч утгаараа өдгөө тус тойрогт Э.Батшугар, Б.Найдалаа, А.Отгонбаатар нарын сурталчилгааны самбар ярайж байна.  Харин ардчиллын "алтан хараацай", Улсын баатар Э.Бат-Үүлийнх бүр бүртийх сүүдэр үзэгдэхгүй байгаа аж. Тиймдээ ч сонгогчид нь "Үүл баатар өөрөөсөө иччихсэн үү, өөрийн намыхандаа хууртчихав уу, таг болчихлоо" хэмээн ихэд гайхаж байгаа гэнэ шүү. Юутай ч тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нь жигнээд үзвэл
2 хоногийн өмнө
4,638
Дэлгэрэнгүй
Утаажилтын бүсэд байсан 16 иргэнийг гарган, аварчээ. 
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрны 2 дугаар орцонд гал гарчээ. Энэ дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход цахилгааны самбар шатаж байсныг унтраасан байна. Мөн тухайн орцны утаажилтын бүсэд байсан 16  иргэнийг гарган, аварчээ. 
2 хоногийн өмнө
736
Дэлгэрэнгүй
Армийн ДАШТ-нд эрэгтэйчүүд ялалт байгуулжээ
Армийн боксийн 58 дахь удаагийн ДАШТ Москва хотод болж байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 36 орны эрэгтэй, эмэгтэй 231 тамирчин нийт 10 жинд өрсөлдөх бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо оролцож байгаа юм.  Манай улсаас эрэгтэй -56 кг-ын жинд Азийн тивийн аварга Х.Энх-Амар оролцож байгаа бөгөөд  өчигдөр /2021.09.20/ Бразилын тамирчин Габр Насчиментотой тулалдаж, ялжээ. Мөн эрэгтэй -60 кг-д тулалдаж буй О.Тулга Шри Ланка улсын тамирчин Жеванта Тисханка Бамунутай учраа таарч, манай тамирчин өрсөлдөгчөө ялжээ. Харин эмэгтэй -51 кг-ын жинд Э.Мөнхцэцэг Бразилын Жезүс де Соуза Гразиелд,  -60 кг-ын жинд өрсөлдсөн Г.Бадмаараг Узбекистаны Райхона Кодировад тус тус тэмцээний эхний өдөр ялагдсан байна. 
2 хоногийн өмнө
616
Дэлгэрэнгүй