Нийтлэлч
Ж.Ууган
1,816
нийтлэл
12,492,155
уншигдсан
ШӨХТГ-аас ШТС-уудад хязгаарлалтаа зогсоохыг шаардав
ШӨХТГ-аас ШТС-уудад хязгаарлалтаа зогсоохыг шаардсан албан бичиг илгээжээ. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд шатахуун түгээх станцууд зохиомлоор шатахууныг хомсдолд оруулж үнээ нэмэхээр зэхэж буй тухайг бид өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн даваа гарагаас эхлэж АИ-92, АИ-95 бензины  борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулж уртаас урт дараалал үүсгэж иргэдийг бухимдуулах болсон. Үүнээс шалтгаалж ШӨХТГ-аас ШТС-уудыг хязгаарлалтаа зогсоохыг шаардаж доорх албан бичгийг илгээсэн байна.
1 хоногийн өмнө
1,794
Дэлгэрэнгүй
Теле хичээлийн хуваарийг 7 хоног бүр шинэчилнэ
Өчигдөр буюу  9дүгээр сарын 13-ны өдрөөс орон даяар теле хичээл эхэлсэн. Энэхүү хичээлүүдийг сурагчид хоцрогдол нөхөх зарчмаар, нэмэлтээр үзэх боломжтой гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Теле хичээлийн хуваарийг Боловсролын хүрээлэнгээс долоо хоног бүр шинэчлэн хүргэж байх юм. 
1 долоо хоногн өмнө
779
Дэлгэрэнгүй
Ж.Оджаргал:Том төслүүдэд Засгийн газрын баталгаа их чухал байдаг
Төрийн ордонд "Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байгаа.  Энэ үеэр MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Бидний дунд бизнес эрхлээд 20, 30 жил болж байгаа хүмүүс олон бий. Ерөнхий сайд түрүүн нэлээд онцолж экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэх нааштай мэдээнүүд хэллээ. Саналын чанартай ганц зүйл хэлье. Зэс, алт бол мэдээж хэрэг чухал. Үүнийг “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга” гэх төслүүд хөтөлж байж экспорт нэмэгдэнэ. Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Мөн нүүрсний үнэ зах зээлийн оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүр
1 долоо хоногн өмнө
8,900
Дэлгэрэнгүй
Н.Ганзориг: Монголын төр 10 жил ажилчин ангиа орхисон
Төрийн ордонд  болсон “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад оролцож буй бизнесийнхэн өөрсдийн үзэл бодол цаашид авч хэрэгжүүлэх олон ажлуудыг санал болгосон. Эдгээрээс Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзоригийн хэлсэн үг олны анхаарлыг татсан юм. Тэрбээр "Бүтээн байгуулалтыг нуруундаа үүрдэг хүмүүс нь шавар, шохой зуурдаг ажилчид байдаг юм. Аливаа байгууллагын амьд зүйл нь ажилчин. Сүүлийн 30 жил гэж хүмүүс ярих дуртай. 30-аа больё сүүлийн 10 жил ажилчин ангиа орхисон. Хөгжил дэвшлийг илэрхийлдэг өндөр барилгыг барьж босгодог ажилчин залуусаа мартсан. Барилгын салбарт асуудал их гарч байна. Барилга дээр ажиллаж байгаад нас барж, хөдөлмөрийн хөлсөө шулуулж байна. Ажил хийчихээд цалингаа нэхэхээр бидэн рүү цагдаа явуулдаг. Барилгын компа
1 долоо хоногн өмнө
95,559
Дэлгэрэнгүй
"Шунхлай групп"-ийн П.Батсайхан төрийн өндөрлөгүүдийг улсынхаа төлөө нягтарч ажиллахыг хүсэв
 “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт яг одоо төрийн ордонд болж байна. Уг уулзалтад бизнесийнхэн ирж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, саналаа хэлж буй билээ. Энэ үеэр  "Шунхлай групп"-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан  "Монголын нийгэм, эдийн засгийн сэргэлт удирдагчдаас шууд хамааралтайг төрийн өндөрлөгүүдэд сануулж ийнхүү дараах үгийг тэдэнд хэлсэн юм.  Тэрбээр “Миний харж байгаагаар цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаар цар тахлыг амжилттай даван туулсан, нийгэм эдийн засаг нь бүтцийн өөрчлөлтөд орж, дасан зохицсон улс орнууд. Нөгөө талаас цар тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь мөддөө сэхэхгүйгээр унаж, иргэдийн амьжиргаа нь доройтсон улс орнууд гэсэн хоёр бүлэгт хуваагдана. Энэ сорилтыг даван туулах үүрэг хариуцлага бидэнд тулгарч байна. Ал
1 долоо хоногн өмнө
13,248
Дэлгэрэнгүй
Х.Нямбаатар:Ч.Лодойсамбуу Боксын холбооны Ерөнхийлөгч болж болно
Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбооынхон МУГТ Э.Цэндбаатарыг сахилга бат алдсан хэмээж  холбооноос гаргаснаа мэдэгдсэн. Үүний дараа тус холбооныхон хэвлэлийн хурал зарлаж, болсон үйл явдлыг мэдээлсэн. Харин дээрх шийдвэртэй  холбоотойгоор  Э.Цэндбаатар өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн билээ.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд боксын холбооныхон Э.Цэндбаатарыг зодож буй бичлэг олон нийтэд ил болж  ХЗДХ-ийн сайд, Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатарыг холбооны Ерөнхийлөгчөөсөө огцор хэмээн давалгаасан билээ. Энэ асуудлаар Х.Нямбаатар  сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Энэ бага хурлаар намайг Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр томилсон. Энэ өдөр 18:00 цагт хура
1 долоо хоногн өмнө
12,680
Дэлгэрэнгүй
Б.Жаргалсайхан: Бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё
“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан үг хэлж, архины онцгой албан татварыг нэмэх мөн бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё гэх саналыг УИХ-ын даргад тавилаа. Тэрбээр "Улс орон даяар архидан согтуурч байна. Ажил хийх хүн алга. Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын гаруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө Монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Дараагийн  нэг гол асуудал нь.  Улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дар
1 долоо хоногн өмнө
15,726
Дэлгэрэнгүй
Гадаадад зорчих иргэд анхаарна уу
адаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. Тэгвэл гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг УОК-ын шуурхай штабаас анхаарууллаа. Коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лабораторийн шинэ байранд өгнө. Шинжилгээ өгөх иргэн гадаад паспортын хуулбарыг авч очно. Шинжилгээний төлбөр 50,000 төгрөгийг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассанд тушаана. Төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж, сорьц авах хэсэгт шинжилгээ өгнө. Шинжилгээний хариуг тухайн өдри
1 долоо хоногн өмнө
57,275
Дэлгэрэнгүй
Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг бэлэн өгөхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого"-ын талаар илтгэл танилцуулж байна. Тэрбээр "Хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлана. Хүүхэд тодорхой ца
1 долоо хоногн өмнө
13,366
Дэлгэрэнгүй
У.Хүрэлсүх: Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд  болж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж үг хэлэв.  Тэрбээр "Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид,  хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсье. Түүнчлэн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ойлгон дэмжсээр ирсэн нийт ард иргэддээ Монгол төрийн нэри
1 долоо хоногн өмнө
81,401
Дэлгэрэнгүй
С.Энхболд: ДЭМБ-ийн шийдвэр гаргасан тул Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан
Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ үеэр Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эмийн холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням "Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хасжээ. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн” гэсэн юм. Тэгвэл энэ талаар  Эрүүл мэндийн сайд С.Энхболд  "Арбидол эмийг коронавирусийн халдварын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан байг
1 долоо хоногн өмнө
26,606
Дэлгэрэнгүй
З.Төмөртөөмөө: 10 хүүхдийг “Сан“ их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулна
Нийслэлийн Засаг Даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Чингэлтэй дүүрэгт амьдардаг 10 хүүхдэд "Сан" их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж олгож байна. Хүссэн сургуульдаа орж чадаагүй, төлбөрийн асуудлаас болж сургуульд элсэж чадаагүй залууст ийнхүү боломж олгоод буй юм. Тэрбээр,"Сурах мэдэх хүсэл байхад бусад нь үнэндээ огт ичих зүйл биш юм. Чингэлтэй дүүргийн 10 залууст 100 хувь тэтгэлэг өгье өө. "Сан" гээд их сургууль байдаг юм. Миний магистрын зэрэг хамгаалсан сайхан сургууль бий. Багш маань надад тойргийн 10-н залуусаа үнэ төлбөргүй сургаарай хэмээн боломж олгов. Маш их баярлалаа. Хаана сурах хамгийн чухал асуудал биш, харин хэрхэн сурах их чухал шүү дүү нар минь" гэжээ. Суралцах хүсэлтэй залуус ердөө л Чингэлтэй дүүрэгт амьдардаг байх, Сурах чин хүсэлтэй л байхад болох аж. Түүнчлэн оюутан залууст хичээлийн хажуугаар ажил хийж орлогото
2 долоо хоногн өмнө
1,230
Дэлгэрэнгүй
ЛГБТ хүмүүс төрөлхийн ижил хүйстэн төрдөггүй
ЛГБТ хүмүүс төрөлхийн ижил хүйстэй төрдөг, энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй гэх ойлголт нь худлаа бөгөөд шинжлэх ухааны үндэслэлгүй ердөө нэг хачин домог гэнэ. Энэ асуудлаар Аризона мужийн их сургуулийн сэтгэл судлал, статистик, биостатистикийн профессор, доктор Лоуренс Майер болон дэлхийн тэргүүлэх сэтгэцийн эмч нарын нэг болох доктор Пол МакХью нар судалж, дараах дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний үзэж буйгаар бэлгийн чиг баримжаа нь төрөлхийн, биологийн хувьд тогтсон хүний ​​өмч буюу “ийм байдлаар төрдөг” гэсэн итгэл үнэмшлийг шинжлэх ухааны нотолгоогоор батлаагүй гэсэн байна. Гетеросексуал бус, трансжендер хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал (сэтгэлийн зовиур, сэтгэл гутрал, амиа хорлох), зан төлөв, нийгмийн асуудал (мансуур
2 долоо хоногн өмнө
4,210
Дэлгэрэнгүй
МАН: Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлэхээр боллоо
Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөлийхөн хуралдаж Сонгинохайрхан болон Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодрууллаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар, Хэнтий аймагт Засаг дарга Ц.Идэрбат нарыг ийнхүү нэр дэвшүүлэхийг дэмжлээ.  
3 долоо хоногн өмнө
19,281
Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АХБ-ны Суурин төлөөлөгч бараалхав
Азийн хөгжлийн банкны  Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр буюу 8 дугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхиийлөгч  суурин төлөөлөгч П.Рамачандрандад санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт гээд олон салбарт нийт 3 тэрбум гаруй ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэнд талархаж буйгаа илэрхийлжээ. Монгол Улс болон АХБ хамтарч ажилласны 30 жилийн ой энэ онд тохиож буйг бөгөөд цаашид ногоон, хүртээмжтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоох, түүн дотроо дэд бүтэц, хөрөнгө оруулалт, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд харилцан илэрхийллээ. Монгол Улс ирэх жилүүдэд х
3 долоо хоногн өмнө
2,161
Дэлгэрэнгүй
Сурагчдыг гадаа хичээллүүлэх гэнэ
Цар тахлын халдварын тархалт арилах нь битгий хэл "Дельта" хувилбар хэд хэдээрээ бүртгэгдчихээд байхад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээхээр Засгийн газраас шийдвэрлэж ЕБС-ийг  "5:9 хөтөлбөр" буюу  тав хоног танхимд, 9 хоног гэрээр хичээллэнэ гэсэн чиглэл гаргаад байгаа. Тэгвэл мөн  зарим үед гадаа хичээллэх  тухай ч тусгасан байгаа аж. Тодруулбал,  "хичээл, сургатын үйл ажиллагааг улирлын байдлаас үл хамааран гадна орчинд зохион байгуулах боломж бүрдүүлж, хэрэгжилтийг хангах" гэж тусгаад байгаа юм байна.   
1 сарын өмнө
3,228
Дэлгэрэнгүй
Улсын цолтнууд аймгийн цолтой бөхчүүдэд өвдөг шорооджээ
"Үндэсний бөх-Үнэт өв"  барилдаан Хүй долоон худагт болж байгаа бөгөөд яг одоо дөрвийн даваанд бөхчүүд хүч үзэж байна.  Энэ удаад хүчит 512 бөх барилдаж байгаа  ба дөрвийн даваанд улсын цолтой хэд хэдэн бөх аймгийн цолтой бөхчүүдэд өвдөг шрооджээ. Тухайлбал, улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалыг амласан ч өвдөг шороодсон бол улсын гарьд Ө.Бат-Орших аймгийн заан Э.Энх-Амгаланд, улсын харцага А.Цацабшир аймгийн арслан Г.Жамбалдоржид, улсын харцага О.Хангай аймгийн арслан Т.Довчинсэмбээд, улсын гарьд Б.Гончигдамба аймгийн заан Б.Уртнасанд тус  тус өвдөг шороодсон байна. 
1 сарын өмнө
3,180
Дэлгэрэнгүй
Дубайд 12 тамирчин хүч үзнэ
Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод  Дэлхийн боксын өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн  8 дугаар сарын 17-31 -нд болно.  Манай улсаас  тус тэмцээнийг нийт 12 тамирчин зорьсон бөгөөд  тэдний дасгалжуулагчаар Ж.Бат-Отгон, В.Аззаяа, Ж.Еркин нар дасгалжуулагч Б.Пүрэв-Очир  ажиллаж буй юм. Олон улсын сонирхогчдын боксын холбоо зохион байгуулж буй тус тэмцээний өсвөр насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 2005-2006 онд төрсөн 7,  залуучуудын ДАШТ-нд 2003, 2004 онд төрсөн 5 тамирчин хүч сорино.    
1 сарын өмнө
2,382
Дэлгэрэнгүй
Гал, ус хоёр барьцгүй
"Устай газрын хүмүүст ч тэр бүр тохиолддоггүй эмгэнэл манай улсад дандаа л гарч байх юм. Юм үзээгүй болоод тэрүү" гэх үг чих дэлсэхэд нь  хяламхийн муухай харлаа. Хариуд нь хөмсөгнийхөө дунд босоо  зураас гартлаа нүүр амаа  минэрүүлж чинэрүүлсэн нэгэнтэй харц тулав.  "Энэ сайхан өглөө эхэлж байхад яасан муухай юм ярьдаг хүн бэ" гэж бодсон ч түүний зөв  ч юм шиг.  Устай газрын хүмүүс усанд сэлээд сурчихсан учраас нуур далай, голд эндэх нь мэдээж бага л байж таарна. Харин хуурай газарт шахам амьдардаг монголчууд бид бүдүүн зүрх гаргадгаасаа болоод эндэх нь их бололтой юм.  Ер нь ч тэгээд сэлж чаддаггүй л бол ус руу хавьтах ч хэрэггүй  гээд өөртөө тангараглачих хэрэгтэй  гэдгийг  үр хүүхэд, ач зээдээ ч анхааруулахад илүүдэх юун.
1 сарын өмнө
3,293
Дэлгэрэнгүй
Тарваганы нойтон мах олноор нь тээвэрлэж явжээ
Тарвага хууль бусаар агнаж, худалдах зорилго бүхий зөрчил гарсаар байна. Тодруулбал  Ховд аймгийн Жаргалант сум руу  тарваганы   нойтон мах  оруулахыг завдсан байна.  Зөрчил гаргагч М.Ц болон Б.Н нар  өөрийн эзэмшлийн тээврийн хэргслээрээ 27 ширхэг тарваганы нойтон мах зөөвөрлөж, 8 дугаар сарын 14-ний өдөр тус сумын нутаг дэвсгэр рүү оруулахыг завджээ.  
1 сарын өмнө
6,005
Дэлгэрэнгүй