2023-06-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолд оролцлоо

By Сэтгүүлч Н.Элбэгжаргал.
  • 1469
  • 0
  • 0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Булган суманд ажиллаж, Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаанд оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь Монгол Улсын XX зууны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал бөгөөд тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлсэн баатарлаг эх орончдоо эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулан мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.

Энэ ажиллагаа нь орчин цагийн Зэвсэгт хүчин, хилийн цэрэг гадны зэвсэгт түрэмгийлэлтэй нүүр тулсан анхны томоохон сорилт байсан бөгөөд арвин туршлага хуримтлуулж, үндэсний цэргийн урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

Зэвсэгт тулгаралтын халуун цэгт амьдарч байсан Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн иргэд асар их уй гашуу, зовлон бэрхшээлийг амссан боловч хилчин дайчидтайгаа хамтран ачааны хүндийг үүрэлцэж, ялалтын тугийг мандуулсан юм.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн баатарлаг эх орончид, ахмад дайчид, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлэв.

Мөн зах хязгаар нутгийнхаа эзэн болж, улс орныхоо аюулгүй байдал, улсын хил хамгаалалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй ард иргэдэд онцгойлон талархал илэрхийллээ. Мөн энэ өдөр Баруун хилийн зэвсэгт тулгаралтад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээв.

Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлж, өмнө нь мөнхийн галыг бадраажээ.

Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүхт 75 жилийн ойд зориулан хил хамгаалах байгууллага, орон нутаг судлах музейтэй хамтран дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

 Ж.Сүхбаатар: Ирэх оны эхээр нийт 76 цахилгаан автобустай болно

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Нүүрсний хулгайн хамтрагч М.Батгэрэл буюу авлига санхүүжүүлэгч
Согтуучуудад хүлээлгэх хариуцлагыг чангатгана
“Алтан намар-2023” өргөтгөсөн худалдаагаар 2000 тонн хүнсний ногоо борлуулаад байна
"SocialPay Loves Movie" урамшуулалт аян эхэллээ
Ү.Ганболд даргын ашиг сонирхол эмнэлгийн даргын албан тушаал уу
Агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин бүрдүүлж байна
Насанд хүрээгүй хүүхдүүд 15 настай хүүг шатааж, аминд нь хүрэхийг завджээ
“Феминист гадаад бодлого” бүлгийн сайд нарын уулзалт болов
ОУХМ Э.Дэлгэрмаа мөнгөн медаль хүртэв
Б.Батцэцэг сайд Серби улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Төрийн банк: “Гялсбанк-2023” аяны 2 дахь урамшууллын эзэд тодорлоо
Б.Пунсалмаагийн үг жин дарж буй бололтой
Бохирын шугамын хоолойн холболт хийж байгаад шороонд дарагджээ
Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг ес хоног хайсан ч олсонгүй
Ким Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Хар хорумыг дахин байгуулахаа дэлхийд зарлалаа
Засварт оруулахаар авч явж байсан автобус шатжээ
Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана
“Феминист гадаад бодлого+” бүлгийн сайд нарын уулзалт болов
Ж.Ганбаатар сайд аа, агуулахын засвар биш хориг шүү дээ
Хүүхдүүдийг цахимаар хичээллүүлнэ
Авлигын хэргийн яллагдагч л АН-д дутаж гэнэ
Архитай тэмцэх үү, архичинтай тэмцэх үү
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны хоёрдахь тохирлын эзэд тодорлоо
“Одонтой ээжүүд” төр засаг, ард түмэндээ хандлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана