НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун ирэх Даваа гарагт буюу 6 сарын 12-нд манай улсад айлчлан ирэх гэж байна.
Тэрбээр Ази, номхон далайн орнуудыг хамруулан жил бүр зохион байгуулдаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцохоор тийнхүү ирж буй аж.
Төр, засгийн өндөр албыг 40 орчим жил хашиж буй мэргэжлийн дипломатч тэрбээр өдгөө “Бан Ги Мун” санг тэргүүлэн ажилладаг бөгөөд тус сангийн зорилго нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334