УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын Ардчилсан намын эмэгтэйчүүдийн төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
С.Одонтуяа энэ үеэр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Мөнхбат гэх этгээдийн үйлдсэн бузар гэмт хэрэг олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Монголын соёлыг сурталчилна гэж ийм муухай хүчингийн хэрэг хийдгээ сурталчлах гэж байгаа юм уу. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон хувиасаа энэ байдлыг орхихгүй. Цаашид энэ зүйлийн төлөө тэмцэхгүй бол хэн дуртай дарга нь хүчингийн хэрэг хийж байдаг, хэн дуртай дарга нь Монгол Улсын нэр хүндийг гутааж байдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Харин Хүний эрхийн хуульч Р.Булгамаа “Монголын төр төрийн албан хаагчиддаа, МАН гишүүддээ жендэрийн тэгш байдлын ойлголт суулгадаггүй. Хүний эрх, эрх чөлөө, үнэ цэнийн талаар ёс зүйн талаар шаардлага тавьдаггүй байдал нь ийм хавтгайрсан хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг өдөөж байна. Эмэгтэйчүүд бид гэмт хэрэгт холбогдсон этгээдэд болон түүнийг илгээсэн байгууллагад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг МАН, эрх баригчдаас шаардаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулиас 2017 онд санаатайгаар хассан "Бэлгийн дарамт учруулах" гэсэн заалтыг сэргээн хуульчлахыг эмэгтэйчүүд бид шаардаж байна. Эх орондоо хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг эрх баригчид хууль тогтоогчдоос шаардаж байна" гэлээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334