Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай ярилцсан талаар CNBC онцолжээ.
Ингэхдээ “Тэд Тесла”компани үйл ажиллагаагаа Монгол Улсад тэлэх боломж болон хөрөнгө оруулах талаар ярилцсан байна. Тодруулбал цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийн нөөцийг ашиглан “Tесла”-гийн цэнэг хураагуурын үйлдвэрийг Монголд байгуулах боломжийн талаар ярилцлаа хэмээн Монголын талын хэвлэлүүд мэдээлжээ.
Монгол Улс эрдэс баялгаар баялаг төдийгүй зэс, алт, нүүрсний томоохон орд газруудтай орон юм. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгаагаа онцлон тэмдэглэжээ.
Мөн “SpaceX” компанийн хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн үйлчилгээ үзүүлэгч “Starlink”-ийн салбар 2023 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334