БНХАУ “Airdrop” болон “Bluetooth” зэрэг файл, зураг хуваалцдаг үйлчилгээг хязгаарлахаар төлөвлөж байна. Ингэснээр хууль бус, хэрэгцээгүй мэдээлэл түгээхээс сэргийлнэ гэж үзэж байгаа аж.
Тус улсын Интернэтийн үндэсний зохицуулагч өнгөрсөн Мягмарт гарагт энэ саналтай холбогдсон олон нийтийн хэлэлцүүлгийг нэг сарын турш эхлүүлэхээр болжээ. Харин идэвхтнүүдийн зүгээс энэ нь цаашлаад иргэдийн мэдээлэл солилцох харилцаанд нөлөөлөх вий гэж сэрэмжилж байгаа аж.
Bluetooth, AirDrop болон бусад файл хуваалцах үйлчилгээ нь Хятадад маш чухал мэдээлэл солилцох хэрэгсэл болдог бөгөөд тэр дундаа сүүлийн жилүүдэд засгийн газрын эсрэг жагсагчид улс төрийн эсрэг шаардлагаа танилцуулах, хуваалцах зорилгоор AirDrop-ыг түгээмэл ашигладаг байна.
Мөн Хятадад Iphone болон Apple-ийн бусад төхөөрөмж ашигладаг хэрэглэгчид танихгүй харилцагчаас файл хүлээж авбал 10 минутын хязгаарлалтад ордог ажээ. Ши Жиньпиний 3 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш нэвтэрсэн энэ өөрчлөлтийг Apple албан ёсоор тайлбарлаагүй ч Хятадын эрх ашигт үйлчилж байна гэж шүүмжилдэг байна.
Эх сурвалж: BBC
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334