Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан 1 хүн шороонд дарагдсан байна. Тодруулбал, баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан 53 настай иргэн Д нь цэвэр бохирын шугам хоолой суурилуулахаар ухсан 3 метрийн гүнд ажиллах явцад шороо нурж дарагдаж нас баржээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334