Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай бид мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан.
Тэгвэл цогцсыг анх осолдсон газраас зүүн хойд зүгт 2 метрийн гүнээс олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334