Чөлөөтийн эмэгтэй баг тамирчид “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртсэн. Гэтэл баг тамирчдын шагналын мөнгийг өнөөг хүртэл өгөөгүй бөгөөд асуух бүрт нь “Орж ирээгүй” гэх хариулт өгдөг байсан байна.
Харин өчигдөр арай гэж холбооных нь дансад орсон ч шагналын мөнгө нь эзэддээ очоогүй бөгөөд холбооных нь өрөнд суутгагдсан сурагтай.
Энэ тухай нийт бөхчүүдээ төлөөлж П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй улсын аварга болсон тамирчдын төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр дурдаж СЧБХ-нд тулгараад байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй хэлжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334