Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) “Twitter” хуудсандаа “энх тайвны төлөө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын 154 алба хаагчийг НҮБ-ын медалиар шагнасан” талаараа жиргэжээ.
Тус 154 алба хаагчийн 4 нь эмэгтэй байсныг давхар онцолсон бөгөөд тэд Өмнөд Суданы Бор хотод үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Мөн UNMISS-ийн твиттер хуудсан өнөөдөр “Борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан Пакистан болон Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан дахь Бентиу хотод завьт эргүүл хийж, далан, усны түвшинг шалгаж, үерт автсан хүмүүсийг хамгаалж байна. Баярлалаа Монгол Улс, Пакистан” гэх тайлбартай зургууд нийтлэгджээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334