Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянаж ажилласан байна.
Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой иргэн, байгууллагаас ирүүлсэн Сүхбаатар аймгийн Газрын алба, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Хүрээ” амаржих газар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг байгууллага, албан тушаалтанд хамаарах нийт 12 гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Мөн Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд “Экспорт, импортын лиценз олгох үйл ажиллагаа, түүнд тавих хяналт, төрийн байгууллага хоорондын уялдааг хангах чиглэлээр мэдээлэл солилцох үйл ажиллагааг цахимжуулах, шат дамжлагыг багасгах гарц шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334