Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын бичлэг цахим орчинд цацагдаж олны дунд талцал үүсгээд буй. Тийм ч учраас Хятад-Монголын хөрөнгө оруулалтын хэлэлцээр ажлын бус цагаар, найрын ширээний ард найруулагддаг уу гэх асуулт анхаарал татна.
Аливаа улс орнуудын төрийн дээд хэмжээний уулзалтад улс орныхоо онцлог, өв соёлыг шингээсэн дарс тэргүүтнийг зоогийн ширээнд тавих тохиолдол байдаг ч төрийн ажлыг архиар даруулна гэдэг ойлголтоос огт өөр. Цаашлаад хөрөнгө оруулагчдыг татах нэрийдлээр мөрийтэй тоглоомын ширээ засч суудаг төрийн сайд манай улсад л байна.
Авах хүн бөхийж өгөх хүн гэдийдэг учраас хөрөнгө оруулагчдын өмнө бөхөлзжээ гэж Ч.Хүрэлбаатар сайдыг өмөөрч суухын оронд гадны хөрөнгө оруулагчдыг татах хууль эрх зүйн орчноо боловсронгуй болго гэж шаардвал АМЬТАЙ сонсогдоно. Хөрөнгө оруулалт татна гээд сайд нь архиар дайлж, мөрийтэй тоглоомын ширээ засч гүйгээд байвал юу болох вэ? Бодоод ч хэрэггүй биз.
“AmCham Mongolia”-гаас хүртэл Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо боловсронгуй тодорхой болгох хэрэгтэй, шинэчилсэн найруулгын төслөөс харахад хөрөнгө оруулагчид Монголоос илүү Азийн бусад орныг сонгох төлөвтэй байна гэж мэдээлж байв.
Түүнчлэн Diplomatmagazine сэтгүүлд бичсэнээр аль ч төрлийн дипломат уулзалтад архины хэрэглээ ажлыг урагшлуулдаггүй бөгөөд энэ талаар нөлөө бүхий дипломатчид хүртэл байр сууриа илэрхийлж байсан удаатай гэжээ. Тухайлбал НҮБ-ын Удирдлага, шинэчлэлийн асуудал эрхэлсэн АНУ-ын элчин сайд Жозеф Торселла “хэлэлцээрийн өрөө архинаас ангид байж албан ёсны саналууд гарна” гэдгийг анхааруулж байсан юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda