Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд хийх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр буюу 5 дугаар сарын 25-нд хуралдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Ажлын хэсгийн зорилго нь Төрийн хяналт шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоол, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, 2022 оны мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан эсэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхэд чиглэгдэнэ.
Ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг томилогдсон бөгөөд бүрэлдэхүүнд
тушаалтнууд багтсан бөгөөд ажлын хэсгийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 22-ноос 09 дүгээр сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэх ажээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334