Твиттертэй адилхан текст, зураг нийтэлдэг аппликейшнг Мета компани нэвтрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор тус аппликейшний нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд “Project 92” нэртэйгээр олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
“Project 92”-ийг Марк Зукерберг нилээн овжноор зах зээлд нэвтрүүлэхээр оролдож байгааг онцлое. Тухайлбал Instagram хэрэглэгчид өөрийн хаягаар дамжин тус платформ руу орох боломжтой байна.
Илон Маск Twitter-т хийсэн өөрчлөлтүүд хэрэглэгчдийг татах биш дайжихад хүргэсэн гэхэд хол зөрөхгүй. Иймд твиттерээс нүүр буруулсан хэрэглэгчдийг татахаар Мета компани шинэ платформоо танилцуулахад бэлэн болжээ.
Эх сурвалж: Moneycontrol.com
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334