ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тактикийн цөмийн зэвсгээ Беларусьт байрлуулна гэж зарласныг NATO маш аюултай, хариуцлагагүй үйлдэл гэж шүүмжилжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч үүнийг Бельги, Герман, Итали, Нидерланд, Туркийн баазуудад зэвсэг хадгалдаг АНУ-ын шилжилт хөдөлгөөнтэй төстэй гэж тайлбарласан ч барууны орнууд үүнийг төөрөгдүүлэлт гэж үзэж байна.
ОХУ-Украйны дайн 2022 оны 2 сард эхэлснээс хойш цөмийн дайн дэгдэх аюул дэлхий нийтээр нэмэгдэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Украйн улсын зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна. Украйны Гадаад хэргийн сайд ням гарагт мэдээлэхдээ “Их Британи, БНХАУ, АНУ, Францаас Кремлийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ авахыг Украин хүлээж байна” гэжээ.
Aljazeera
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334