Олон улсын зах зээлд нүүрсний үнэ буурсан, Австралийн нүүрсний хоригоо цуцалсантай холбогдуулан Хятадын нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард 70.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Мөн Австрали улсаас БНХАУ руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 20.6 хувиар нэмэгдсэн байна. Харин ОХУ-ын улсын хувьд 2023 оны нэг, хоёрдугаар сард 14.4 сая тонн нүүрс экспортолсон нь Хятадын 2 дахь томоохон нүүрсний нийлүүлэгч орон болсныг илтгэж байна.
Манай улсын хувьд 2023 оны эхний хоёр сарын нүүрсний экспорт 7.83 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.54 сая тонн буюу 504.01 хувиар өссөн дүр зурагтай байгаа юм.
“BloombergNEF”-ийн тооцоолсноор 2024 он бол нүүрсний эрэлтийн ОРГИЛ үе байна гэж үзжээ.
Эх сурвалж: Sxcoal, Reuters, Bloomberg
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334