Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дүгээр гудамжинд иргэн Э-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж, галыг унтраажээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 22 дугаар гудамжинд иргэн М-ын 10х11 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн хэсэг шатжээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдид галыг 1 орчим цаг ажиллаж унтраасан байна. Мөн дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн дунд автобусны буудал дээр иргэн Д-ын 3х4 метрийн хэмжээтэй ТҮЦ-ийн дээвэр хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Хаврын улирал эхэлж, салхитай байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байж, цогшсон үнс нурамаа ил задгай хаяхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334