Дархан-Уул аймагт байрлах "Өргөө" кино театрын байранд өчигдөр буюу 3 дугаар сарын 23-нд гал гарсан ч аймгийн Онцгой байдлын алба хаагчид галыг бүрэн унтраасан. Тэгвэл энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг Дарга Б.Азжаргал дараах мэдээллийг өөрийн сошиал хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэжээ. Тэрбээр "Галын аюулыг дотогш алдаагүй бөгөөд ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй. "Сод Монгол" группын эзэмшлийн Өргөө кино театрын 4 давхарт байрлах лоунжийн гадна хэсэгт гал гарсан харамсалтай үйл явдал боллоо.
Дуудлага хүлээн авснаас хойш 30 орчим минутын дотор галыг бүрэн унтрааж аюулгүй болгосон ОБГ-ын болон хамгаалалтанд ажилласан ЦГ-ын албан хаагчиддаа талархал илэрхийлье. Шуурхай ажилласан ажлын үр дүнд галын аюулыг дотогш алдаагүй бөгөөд ямар нэгэн хүн бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй болно. Маргаашнаас тус төвийн кинотеатр болон бусад үйлчилгээ хэвийн ажиллах боломжтой" гэв. Барилгын шатсан дээд талын 4 давхар нь ашиглалтанд ороогүй тул хохирол харьцангуй бага байх боломжтой.
Оскар төвийн залуучууддаа болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах тал дээр орон нутгийн зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлье. Бүү шантраарай залуучууд минь." гэсэн юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334