Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатны сонсголын 5 дахь өдрийн сонсгол болж байна.
Өнөөдрийн сонсголд гэрчээр оролцсон нэг эрхэм бол УИХ-ын гишүүн асан, олноо Буянгийн хэмээгддэг Б.Жаргалсайхан байв.
Түүний эзэмшлийн "Буян" ХХК нь Үйлдвэржилтийг дэмжих хүрээнд "Ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл" төсөлд 14 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг болтол зээлээ төлөөгүйн зэрэгцээ муу зээлийн ангилалд багтчихсан байгаа аж.
Харин тэрбээр энэ тухайгаа “Монголд бизнес хийгээд мөнгө олох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл бизнесийн орчин байхгүй... Тэгээд ч та нар хувийн хэвшилд баталгаа гаргаж өгдөггүй. Би анх 1995 онд Марбины корпорацаас зээл авч үйлдвэр барьсан... Аж ахуйн ажил хийхээр татварын тогтолцоо буруу байна. Зээлээ төлөхийн тулд үүнийг л хэлэх гэж ирсэн" хэмээн хэгжүүрхээд авна билээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag