Ихэнх нутгаар ойрын хоногуудад цаг агаар тогтуун байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлэв.
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор: Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө +1-3 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим,.
Тэрэлж орчмоор:Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 хэм орчим байна. Өнөө өглөө буюу 05:00 цагт Улаанбаатарт -14 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 62 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байсан бол агаарын даралт өдөртөө тогтвортой байна гэжээ.
Харин баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5…-10 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4…+1 хэм Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 хэм, бусад нутгаар +1-аас 6 хэм дулаан байх аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334