Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоогоод 74 жил болж байна. Энэ хугацаанд улс төр, нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн олон салбарт хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйн нэг чиглэл нь залуучуудын байгууллага хоорондын хамтын ажиллагаа юм. Энэ хүрээнд Монголын залуучуудын холбоо санаачлан Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Монгол - Хятадын бизнес эрхлэгчдийн форум”-ыг зохион байгуулж байна.
Тус форумд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгчид оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа хийнэ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334