УИХ-ын намрын чуулганаар баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.
Хаврын чуулганы эхэнд уг асуудлыг парламентаар хэлэлцэж Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцэх юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334