Нэгж талбарын хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэгж талбарын хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 457.000 нэгж талбар байгаагаас хаягийн системд холбогдсон нь 219000 байгаа бол 50 гаруй хувь буюу 238.000 нь холбогдоогүй байгаа юм байна.
Хаягжуулалтын мэдээллийн сан үүсгэх ажил зогсонги байгаа бөгөөд асуудал нь нийслэлд байгаа гэх ойлголт байдаг. Тэгвэл үнэндээ нийслэлд биш, анхнаасаа энэ ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй учраас одоо бүгдийг нь засах шаардлага үүссэн гэдгийг албан хүмүүс онцолжээ.
Цаашид гудамж, замын мэдээллийг бүрэн бүтэн зурагласан эсэхийг тодорхойлж, дутуу зурагласан гудамж, замыг зураглах, алдаатай дугаарласан гудамжны нэрийг шалгах, засварлах, гудамжны эхлэл, төгсгөлийн цэгийг тодорхойлох шаардлага буй аж.
2018 оноос хойш Хаягийн мэдээллийн санд зураглаагүй гудамж, замыг зураглах, түүний эхлэл, төгсгөлийг тодорхойлох, нэгж талбарын орц, гарцын мэдээллийг тулгаж, нэгж талбарт олгосон хаягийн иж бүрдэл үнэн, зөв эсэхийг шалгах, алдаатай мэдээллийг засварлах юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334