"Герман стандарт" ХХК нь Хөгжлийн банкнаас 5.3 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 584 сая төгрөгийг бэлнээр зарлагадсан байна. Энэ тухай Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатны үйл ажиллагааны үеэр мэдээлэлв.
Тэгвэл дээр нэр дурдсан компанид УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хувь эзэмшдэг ажээ.
Тухайлбал компанийн 34 хувийг Н.Цэрэнбат, 33 хувийг О.Амартүвшин эзэмшдэг бол үлдсэн 33 хувийг "Герман стандарт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттулга эзэмшдэг байна. Гэхдээ өнөөдөр Д.Баттулгыг сонсголд гэрчээр дуудсан ч тэрбээр ирсэнгүй.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag