2023-03-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

By Сэтгүүлч Ж.Ууган.
  • 273
  • 0
  • 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 3 дугаар сарын 15-нд  БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзаж, БНХАУ 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, Төр засгийн удирдлагуудыг шинээр томилж, улс орны хөгжилтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргасанд баяр хүргэлээ. Шинээр томилогдсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд чин сэтгэлийн баяр хүргэж, өндөр хариуцлагатай ажилд нь амжилт дахин хүсэж байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд хүслээ.

БНХАУ-тай хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Бээжингийн Олимпын нээлтэд оролцох үеэр төмөр замын хил холболтын цэгийг хоёр тал тохиролцсоноор дэд бүтцийн төслүүд эрчимжиж байгааг дурдав.

Хятадын шинээр байгуулагдсан Засгийн газартай Монголын тал үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, харилцааны идэвхтэй хандлагыг хадгалахын төлөө байгаагаа нотлов.

Өнөөдөр орой /2023-03-15/ болох “Хятадын Коммунист Нам ба дэлхийн улс төрийн намуудын ээлжит дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар оролцож, олон улс, бүс нутгийн эрх баригч намуудын хамт ажиллагаа, хоёр улсын харилцааны талаар байр сууриа илэрхийлнэ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн оролцож, үг хэлэх гэж байгаад талархалтай байгаагаа Элчин сайд илэрхийлээд “Энэ арга хэмжээний үндсэн сэдэв нь “Модернизаци ба улс төрийн намуудын хариуцлага”. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлнэ. Дэлхийн олон орны улс төрийн намуудын удирдлага оролцоно. Энэ хурлаар Ши Жиньпин дарга соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлнэ. Энэ санаачилга нь дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэх, уламжлал шинэчлэлд ач холбогдол өгөх, олон улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн зорилготой”  гэдгийг Элчин сайд онцоллоо.

            
Өнгөрсөн онд Монгол, Хятадын харилцаа идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшинд дөрвөн айлчлал амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд БНХАУ-ын төр засгийн шинэ удирдлага томилогдсоны дараа болж буй энэ уулзалтаар талууд айлчлалын асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Цай Вэньруй “БНХАУ Монгол Улстай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлж, элэгсэг дотно, чин үнэнч тууштай хамтран ажиллана. Хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал. Монгол Улсын Ерөнхий сайдын манай улсад хийх айлчлалыг Хятадын тал чухалчилж, ач холбогдол өгсөөр ирсэн. Хоёр талын тохиромжтой цагт айлчлал хэрэгжүүлэхийг хоёр тал нотолж байгаа. Ерөнхий сайд таны хэлснийг миний бие шинэ Засгийн газарт уламжилна” гэж хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

НББХ эм, эмийн үнэ, чанарыг асуудалд анхаарч ажиллана

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
АИ-92-ын  нөөц хэвийн байгаа гэв
МАН-ын 5 санал
Улс төр

МАН-ын 5 санал

203 5 Цагийн өмнө
Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
NATO ОХУ-ыг аюултай, хариуцлагагүй гэж шүүмжлэв
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Журам зөрчсөн ТҮЦ-үүдийг нүүлгэнэ
АТГ 123 гомдол мэдээллийг шалгажээ
БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард 70.8 хувиар өсжээ
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв  байдал
Нөхөн сонгуулиудыг нэгтгээрэй
Өөрийгөө зээлээс чөлөөлсөн Д.Гарди дарга өрөөлөөс “Өр” нэхэж чадах уу?
Автобус тойрсон асуудал хариулт нэхэж байна 
Сэрэмжлүүлэг: Цогтой үнс нурам ил задгай бүү хаяарай
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Г.Дамдинням гишүүн ээ, “ШҮГЭЛ”-ээ гүйцээ
Улаанбаатарт 8 хэм байна
Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
ХБ-ны зээлдэгчид өрөө төлөөгүйн гайг татвар төлөгчид үүрэх үү
Боловсролыг дэмжих зээл
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгав
Монгол Улс 99 орны иргэдэд цахим виз олгож байна
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа
AP: В.Путин хоригдсон, Дональд Трамп баривчлагдсан зургууд бүгд хуурамч
Шигшээ  багийнхан Кувейтыг илүүрхэв
Нийслэлд өнгөрсөн шөнө 3 айлд гал гарчээ
Дархан-Уул аймгийн Засаг Дарга Б.Азжаргал: Бүү шантраарай залуучууд минь
АИ-92-ын  нөөц хэвийн байгаа гэв
МАН-ын 5 санал
Улс төр

МАН-ын 5 санал

203 5 Цагийн өмнө
Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
NATO ОХУ-ыг аюултай, хариуцлагагүй гэж шүүмжлэв
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Журам зөрчсөн ТҮЦ-үүдийг нүүлгэнэ
АТГ 123 гомдол мэдээллийг шалгажээ
БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард 70.8 хувиар өсжээ
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв  байдал
Нөхөн сонгуулиудыг нэгтгээрэй
Өөрийгөө зээлээс чөлөөлсөн Д.Гарди дарга өрөөлөөс “Өр” нэхэж чадах уу?
Автобус тойрсон асуудал хариулт нэхэж байна 
Сэрэмжлүүлэг: Цогтой үнс нурам ил задгай бүү хаяарай
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Г.Дамдинням гишүүн ээ, “ШҮГЭЛ”-ээ гүйцээ
Улаанбаатарт 8 хэм байна
Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
ХБ-ны зээлдэгчид өрөө төлөөгүйн гайг татвар төлөгчид үүрэх үү
Боловсролыг дэмжих зээл
Боловсролыг дэмжих зээл
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгав
Монгол Улс 99 орны иргэдэд цахим виз олгож байна
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа