Хөгжлийн банкны зээлтэй холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж байна. Уг төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэрчээр дуудагдсан юм. Учир нь, түүний хамаарал бүхий хэд хэдэн компани Хөгжлийн банкнаас зээл авчээ.
Үүнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тайлбар өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны сонсголд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнөөдөр 888 төсөлтэй холбоотой гэрчээр оролцож байна. Төрөөс бизнес, эдийн засгийг дэмжих янз бүрийн оролцоо явж ирсэн. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн олон зүйлийг мэдэж байгаа. Энэ төслүүдийн хувьд Засгийн газраас бодлогоо тодорхойлж, бүх эрсдэлийг нь арилжааны банканд үүрүүлж, зээл олгосон. Эрсдэлийг арилжааны банк, Хөгжлийн банк хариуцна гэх бодлого маш зөв байсан. Бодлого зөв байсан ч хэрэгжилт гэдэг асуудал гарч ирдэг. Тухайн төслүүд зориулалтын хүрээнд зарцуулагдсан эсэх, үр дүн гарсан зэрэг нь их чухал байх. Энэ бол 10 жилийн өмнөх явдал, тэр үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдөр ямар асуудлаар дуудагдсанаа мэдэхгүй байна, бэлдэж амжсангүй” гэлээ.
Мөн “Надтай холбоотой, хамаарал бүхий компани төслийн зээлээс авсан асуудал байна. Зарим нь шууд хамаарал, хамаарал бүхий компанийн нэрс байна. Зээлийн гэрээ дээр тухайн компанитай шууд гэрээ хийсэн. Гуравдагч этгээдээр гарын үсэг зурж, тамга дарж, хариуцлага хүлээгээгүй. Ийм л бичиг баримт харагдаж байна билээ. Арилжааны банкнаас авч байгаа зээлд Ерөнхий сайдын зөвлөх байсан ч нөлөөлөх зүйл байхгүй” гэх тайлбар өглөө.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich