ХААН банкны хамгийн их хувьцааг эзэмшигч, Таван богд группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан том бизнесмен гэдгийг Монголчууд бүгд мэддэг. Харин энэ удаа үгээгүй өлөн гэдгийг нь ч мэддэг боллоо.
Тиймдээ ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 онд АНУ-д айлчилж явахдаа Ц.Баатарсайханд хандан “Одоо АНУ-ын зах зээлд гарлаа. Энэ хэр хэмжээндээ том байгаач Баатарсайхаан. Утаагүй зуух нийлүүлэх тендерийг хүртэл авчихдаг MCS шиг ашигтай байж болох жижиг бизнес болгоныг битгий хамаад бай. Одоо тэр сүлжээ хоол, пицца, хэвлэх үйлдвэр гэх мэт жижиг бизнесээ болиоч ээ. Бусад монгол хүндээ боломж олгож зах зээлийг нь суллаж өгөөч ээ. Хэн Хаан банкны эзэнтэй өрсөж пицца зөөж гүйх юм бэ. Том бай, Баатарсайхаан” гэж хэлсэн биз.
Гэтэл өнөөх Ц.Баатарсайхан нь юун том байх. Аль хэдийн татвар төлөгчдийн мөнгийг Хөгжлийн банкнаас “Ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж шинэчлэл” нэрээр 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, түүгээрээ өрөө төлжээ.
Тодруулбал, тухайн ноолуурын санхүүжилтээс 17.6 тэрбум төгрөгөөр “Таван богд трейд” ХХК болон “Таванбогд фүүдс пицца” ХХК-ийн зээл төлж, 8.0 тэрбум төгрөгийг хадгаламжид байршуулчихсан гэж байгаа.
Хөгжлийн банкны хөрөнгө бол татвар төлөгчдийн л мөнгө гэсэн үг.
Атал айхтар олон буюу салбар бүрээс нэгтгэсэн 22 компанийн толгой группын захирал Ц.Баатарсайханы хувьд ашиг л олж байвал болох нь тэр гэж боддог бизнесийн ёс зүй, мораль түй ч үгүй нэгэн байх нь. Угтаа бол тэр Монголын хамгийн олон харилцагчтай банкийг эзэмшиж, хамгийн үнэтэй, өндөр өртөг, сервистэй автомашины бизнесийг хийдэг. Монгол малын хамгийн ашигтай түүхий эдээр ганцаараа монополь шахуу бизнес хийдэг “ТОМ” хүн шүү дээ. Даан ч тэр бизнесийн ёс зүй үгүйн адил өлөнгөө дарж дийлэхгүй шуналтай нэгэн юм даа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
Манай улстөрчид, бизнесмэнүүд үнэхээр өлөн хулгайч нар л юм. хургандаа цадаагүй төлөг ирэг болтолоо майлна гэдэг л энэ бололтой хөөрхийс
баттулга гайхалтай хэлжээ.мундаг ерөнхийлөгч байсан шүү
Turuunii buus