Хөгжлийн Банкны зээлийн асуудлаарх сонсголын гурав дахь шатны сонсгол “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн асуудлыг хэлэлцэж байна.
Шинжээчийн хэлж буйгаар “Натурал Текстайл групп” ХХК ноолуур хөтөлбөрийн хүрээнд хамаарал бүхий компаниудаар дамжуулан нийт зургаан удаагийн санхүүжилтээр 48.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Хөгжлийн банкны ТУЗ-өөс гаргасан тогтоолын хавсралтад “Арилжааны банкны дэд зээлдэгчид 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө олгосон ноолуурын салбарын аливаа зээлийг дахин санхүүжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, “Натурал Текстайл групп” ХХК 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө авсан зээлээ тухайн санхүүжилтээр хаажээ.
Түүнчлэн тус компанийн 76.4 хувийн хувьцааг Ш.Энхбаяр, 23.5 хувийг Ш.Баярсайхан эзэмшдэг байна. Харин гүйцэтгэх захирлаар нь О.Мөнхцацрал ажилладаг аж.
Дээрх компаниудын зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хамаарал бүхий групп компаниуд Хөгжлийн банкны эх үүсвэртэйгээр ямар зээл авсан бэ гэдэг асуудлыг үзсэн. “Натурал Текстайл групп” ХХК нь “Номин Холдинг” ХХК-ийн охин компани. Нийт “Натурал Текстайл групп” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК-аар тус бүр хоёр удаа, "Улаанбаатар хивс" ХХК-аар хоёр удаа нийт 48.2 тэрбум төгрөгийг ноолуур хөтөлбөрийн хүрээнд зээлж авсан байна. Арилжааны банктай, эсвэл арилжааны банканд хувь эзэмшдэг томоохон групп компаниуд бүгд Хөгжлийн Банкнаас зээл авсан. Энэ зээлээр өөрсдийн компаниудын өрийг хааж байгаа юм” хэмээв.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Hogiin honhoriin hogiin hulgaich