2023-03-15

Н.Учрал: Шилэн ажиллагаа нь хулгай хийх боломжийг уг үндсээр нь тастах технологийн шийдэл

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 225
  • 0
  • 0

Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг Шилэн ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр 5Ш ажиллагааны хүрээнд Шилэн ажиллагааг хариуцаж, тодорхой төлөвлөгөөг боловсруулж ажиллах үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авлаа.

ЦХХХЯ-ны хийж хэрэгжүүлж байгаа ажил бүхэлдээ “Шилэн”, ил тод нээлттэй төрийг бий болгоход оршиж байгаа. Хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдлүүдийг бүх түвшинд гаргах шаардлага үүсэж байгаа.

Хулгай хийх боломжийг уг үндсээр нь тастах нь өөрөө технологийн шийдэл юм. Энэ утгаараа нүүрсийг цахимаар арилжаалж эхэлснээр тодорхой дэвшлүүд гарч байна.

Боомтуудын үйл ажиллагааг автоматжуулалтад шилжүүлж, гаалийн бүрдүүлэлт, татварын бүрдүүлэлтүүдийг технологи суурьтайгаар, хүнээр хамааралгүй болгосноор илүү нээлттэй болж байгаа. Энэ утгаараа “Шилэн” ажиллагааны хүрээнд бид дүрэм журмын түгжээнээс гарах зайлшгүй шаардлага үүсэж байна.

Жишээ нь, Монгол Улсад Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 байсан зөвшөөрлийг багасгаж, 360 хүргэсэн. Одоо энэ 360 зөвшөөрлийг 230 буюу эхний байдлаар e-business гэж зөвшөөрлийг цахимжуулах ажлыг гуравдугаар сарын 27-нд албан ёсоор олон нийтэд танилцуулна. Үүний хүрээнд зөвшөөрөл авахад заавал танил талаа ашигладаг байдал үгүй болно. Зөвшөөрөл хүсэж байгаа иргэн шууд e-business-ээр хандаад зөвшөөрлөө цаг хугацаанд нь авдаг нөхцөлийг бүрдүүлнэ.

Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг харахад зөвшөөрлийг тоон гарын үсгээр аваад QR уншуулаад онлайн хэлбэрээр иргэндээ ирдэг зөвшөөрөл бол органик хуулиудаа өөрчлөхгүй бол эрх зүйн хүчин төгөлдөр акт биш юм гэж үзэж байгаа учраас бид хууль эрх зүйн түгжээнээс гарах шаардлага байгаа. Тийм учраас өнгөрсөн 4 сарын хугацаанд Засгийн газар, Цахим хөгжлийн яам 139 хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулахаар ажилласан.

Жишээ нь шүүх хуралдааны товыг хойшлуулахад заавал бичгээр очиж хойшлуулдаг. Гэтэл цахимаар хойшлуулах бололцоо байгаа ч заавал бичгээр гээд хуульд байдаг. Тэгэхээр эдгээрийг бүхэлд нь хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байж, цахим болон цаасан баримт бичиг нь адилхан эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилнэ гэдэг агуулгыг тусгахын тулд буюу хүнээс хамааралтай биш технологи суурьтай шийдвэрийг гаргахын тулд 139 хуулийн дүрэм журмын түгжээнээс гарах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах хуулийн өөрчлөлтийг боловсруулж, энэ хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Үүний үр дүнд зөвшөөрлийг бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүй болгоно” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

“Номин Холдинг” охин компаниудаараа дамжуулж Хөгжлийн банкнаас 48.3 тэрбумын зээл авчээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
АИ-92-ын  нөөц хэвийн байгаа гэв
МАН-ын 5 санал
Улс төр

МАН-ын 5 санал

203 6 Цагийн өмнө
Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
NATO ОХУ-ыг аюултай, хариуцлагагүй гэж шүүмжлэв
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Журам зөрчсөн ТҮЦ-үүдийг нүүлгэнэ
АТГ 123 гомдол мэдээллийг шалгажээ
БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард 70.8 хувиар өсжээ
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв  байдал
Нөхөн сонгуулиудыг нэгтгээрэй
Өөрийгөө зээлээс чөлөөлсөн Д.Гарди дарга өрөөлөөс “Өр” нэхэж чадах уу?
Автобус тойрсон асуудал хариулт нэхэж байна 
Сэрэмжлүүлэг: Цогтой үнс нурам ил задгай бүү хаяарай
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Г.Дамдинням гишүүн ээ, “ШҮГЭЛ”-ээ гүйцээ
Улаанбаатарт 8 хэм байна
Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
ХБ-ны зээлдэгчид өрөө төлөөгүйн гайг татвар төлөгчид үүрэх үү
Боловсролыг дэмжих зээл
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгав
Монгол Улс 99 орны иргэдэд цахим виз олгож байна
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа
AP: В.Путин хоригдсон, Дональд Трамп баривчлагдсан зургууд бүгд хуурамч
Шигшээ  багийнхан Кувейтыг илүүрхэв
Нийслэлд өнгөрсөн шөнө 3 айлд гал гарчээ
Дархан-Уул аймгийн Засаг Дарга Б.Азжаргал: Бүү шантраарай залуучууд минь
АИ-92-ын  нөөц хэвийн байгаа гэв
МАН-ын 5 санал
Улс төр

МАН-ын 5 санал

203 6 Цагийн өмнө
Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
NATO ОХУ-ыг аюултай, хариуцлагагүй гэж шүүмжлэв
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Журам зөрчсөн ТҮЦ-үүдийг нүүлгэнэ
АТГ 123 гомдол мэдээллийг шалгажээ
БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард 70.8 хувиар өсжээ
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв  байдал
Нөхөн сонгуулиудыг нэгтгээрэй
Өөрийгөө зээлээс чөлөөлсөн Д.Гарди дарга өрөөлөөс “Өр” нэхэж чадах уу?
Автобус тойрсон асуудал хариулт нэхэж байна 
Сэрэмжлүүлэг: Цогтой үнс нурам ил задгай бүү хаяарай
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Г.Дамдинням гишүүн ээ, “ШҮГЭЛ”-ээ гүйцээ
Улаанбаатарт 8 хэм байна
Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
ХБ-ны зээлдэгчид өрөө төлөөгүйн гайг татвар төлөгчид үүрэх үү
Боловсролыг дэмжих зээл
Боловсролыг дэмжих зээл
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгав
Монгол Улс 99 орны иргэдэд цахим виз олгож байна
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа