2023-03-14

Албан ёсны хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ

By Сэтгүүлч С.Энхцэцэг.
  • 192
  • 1
  • 0

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Гадаад хэргийн сайд М.Чавушолутай албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд сайд нар хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв. Хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэн үг:

“Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Чавушолу Таны урилгаар танай сайхан оронд албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна. Найрсаг, дотноор хүлээн авч, зочилж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээр онцлогтой. Юуны өмнө өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд бид туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ нотлохыг хүсэж байна. Газар хөдлөлтөөс үүдсэн хүндрэл бэрхшээлийг туркийн төр засаг, ард түмэн бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Гадаад хэргийн сайд М.Чавушолутай хийсэн албан ёсны хэлэлцээ үр дүнтэй болж, хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын харилцааны олон чухал асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Монгол Улс “гуравдагч хөрш”, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгой ач холбогдол өгч, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байдаг. Тухайлбал, хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулж “стратегийн түншлэл”-д хүргэхээ талууд нотолж, ирэх жил тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Бид 10 жилийн өмнө Монгол, Туркийн худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байсан. Худалдааны эргэлт өнгөрсөн жил 110 сая ам.долларт хүрч, тавьсан зорилтоо бид хэрэгжүүлж чадсан нь чухал амжилт юм. Манай хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх боломж бий гэдэгтэй бид санал нэгдэж, худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 2 дахин өсгөж, 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьж ажиллахаар тохиролцлоо. Экспорт, импортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй баримт бичгүүд байгуулж, өнөөдөр бид гарын үсэг зурлаа. Хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих, хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахаар мөн тохиролцлоо.

Манай улс 70 гаруй сая толгой малтай бөгөөд жил бүр 25-30 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Мөн дэлхийн ноолуурын 40 хувийг дангаар нийлүүлдэг. Тиймээс мал аж ахуйн салбарт, тухайлбал, малын гаралтай бүтээгдэхүүний (арьс, шир, дайвар бүтээгдэхүүн) экспортыг хөнгөвчлөх зорилгоор хорио цээр, эрүүл ахуйн шаардлагуудыг харилцан нийцүүлэх чиглэлээр ажиллаж, мал эмнэлэг болон холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.

 

Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тулгамдаж байсан тээвэр, логистикийн асуудлыг хоёр тал хэлэлцэн шийдвэрлэж чадсан. Тухайлбал, агаарын тээвэрлэгч МИАТ, Изинис, Туркиш Эйрлайнс зэрэг компани Улаанбаатар-Истанбул хооронд долоо хоногт өдөр бүр, Улаанбаатар-Анкара, Анталья хооронд долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Мөн манай Иргэний нисэхийн ерөнхий газраас Туркийн “MNG AIRLINES” компанид Истанбул-УБ чиглэлд агаарын ачаа тээвэр гүйцэтгэх зөвшөөрлийг олгосон. Агаарын тээвэрлэлт эрчимжих нь иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, бизнес харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалыг дэмжихэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Турк Улсын “Туркийн зуун” хөгжлийн бодлого, зорилтуудыг харилцан уялдуулж, хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болохуйц томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх сонирхлоо онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах” зэрэг томоохон төсөлд Турк Улс манай улстай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Туркийн хүмүүнлэгийн дипломат ажиллагаа дэлхий нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байгаа нь цар тахлын үед, Орос, Украины хямралын үед тодоор нотлогдсоныг онцолж, бид энэ бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж ирсэн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Энэ айлчлал хоёр орны харилцааны түвшнийг ахиулах, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт хамтын ажиллагааг баяжуулах, дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх зэрэгт хувь нэмэр оруулах үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Нурах эрсдэлтэй барилгуудыг нурахыг нь хүлээх үү

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
АИ-92-ын  нөөц хэвийн байгаа гэв
МАН-ын 5 санал
Улс төр

МАН-ын 5 санал

203 4 Цагийн өмнө
Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
NATO ОХУ-ыг аюултай, хариуцлагагүй гэж шүүмжлэв
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Журам зөрчсөн ТҮЦ-үүдийг нүүлгэнэ
АТГ 123 гомдол мэдээллийг шалгажээ
БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард 70.8 хувиар өсжээ
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв  байдал
Нөхөн сонгуулиудыг нэгтгээрэй
Өөрийгөө зээлээс чөлөөлсөн Д.Гарди дарга өрөөлөөс “Өр” нэхэж чадах уу?
Автобус тойрсон асуудал хариулт нэхэж байна 
Сэрэмжлүүлэг: Цогтой үнс нурам ил задгай бүү хаяарай
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Г.Дамдинням гишүүн ээ, “ШҮГЭЛ”-ээ гүйцээ
Улаанбаатарт 8 хэм байна
Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
ХБ-ны зээлдэгчид өрөө төлөөгүйн гайг татвар төлөгчид үүрэх үү
Боловсролыг дэмжих зээл
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгав
Монгол Улс 99 орны иргэдэд цахим виз олгож байна
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа
AP: В.Путин хоригдсон, Дональд Трамп баривчлагдсан зургууд бүгд хуурамч
Шигшээ  багийнхан Кувейтыг илүүрхэв
Нийслэлд өнгөрсөн шөнө 3 айлд гал гарчээ
Дархан-Уул аймгийн Засаг Дарга Б.Азжаргал: Бүү шантраарай залуучууд минь
АИ-92-ын  нөөц хэвийн байгаа гэв
МАН-ын 5 санал
Улс төр

МАН-ын 5 санал

203 4 Цагийн өмнө
Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
NATO ОХУ-ыг аюултай, хариуцлагагүй гэж шүүмжлэв
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Түүхийн хуудас зузаалсан аав хүү хоёр
Журам зөрчсөн ТҮЦ-үүдийг нүүлгэнэ
АТГ 123 гомдол мэдээллийг шалгажээ
БНХАУ-ын нүүрсний импорт энэ оны эхний хоёр сард 70.8 хувиар өсжээ
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ёс зүйгүй Ч.Ундрамыг боловсролын хуулиас хол байлга
Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв  байдал
Нөхөн сонгуулиудыг нэгтгээрэй
Өөрийгөө зээлээс чөлөөлсөн Д.Гарди дарга өрөөлөөс “Өр” нэхэж чадах уу?
Автобус тойрсон асуудал хариулт нэхэж байна 
Сэрэмжлүүлэг: Цогтой үнс нурам ил задгай бүү хаяарай
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Г.Дамдинням гишүүн ээ, “ШҮГЭЛ”-ээ гүйцээ
Улаанбаатарт 8 хэм байна
Дулааны шугам сүлжээний худгаас цогцос олджээ
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
“Сүрьеэгүй ирээдүй”-д ойртохсон
ХБ-ны зээлдэгчид өрөө төлөөгүйн гайг татвар төлөгчид үүрэх үү
Боловсролыг дэмжих зээл
Боловсролыг дэмжих зээл
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгав
Монгол Улс 99 орны иргэдэд цахим виз олгож байна
Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа