Өдгөө 60 жилтэйгээ золгож буй хоккейн спортын түүхэнд дахин давтагдахгүй нэгэн үйл явдал болж байна. Тодруулбал Монголд анх удаагаа 18 хүртэлх насны олон улсын хоккейчдын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж буй юм.
Энэ сарын 11-нд эхэлсэн тус тэмцээн ирэх Баасан гарагт буюу энэ сарын 17-нд өндөрлөнө.
Тус тэмцээнд Монголын шигшээ багаас гадна Арабын Нэгдсэн Эмират, Тайланд, Узбекистан, Туркменистан, Иран зэрэг нийт 6 улсын баг тамирчид оролцож байгаа билээ. Тэмцээн зохион байгуулагчид эхний өдөр Ираны шигшээг 5:0-ээр, дараагийн өдөр буюу өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээ багийг 10:2—ор буулган авчээ.
Монголын шигшээ баг ийнхүү гадныхантай гал гарсан сайхан тоглолт хийж байгаа ч Монголчууд хоккейг сонирхдоггүй нь гадаадын тамирчид хийгээд өөрсдийнхөө тамирчдын урмыг ч бас жаахан хугалж байгаа бололтой.
Уг нь дэлхийн стандартад нийцсэн хоккейн ордонтой болж, мөсэний зузаан, чанарын хувьд ч ярих юмгүй сайхан байгаа хэрнээ хөгжөөн дэмжигчгүй тоглож байгаа нь гадныхны анхаарлыг татаж буй бололтой.
Тиймээс хоккейн холбооны удирдлагуудын зүгээс “Акийн аваргын тэмцээнийг дэргэдээс нь ирж үзэх нь дэлгэцийн араас үзсэнээс хавьгүй илүү” гэсний зэрэгцээ 3 дугаар сарын 23-26-нд хоккейн IY дивизоны ДАШТ Степпе арена ордонд болох бөгөөд Монгол, Филиппин, Кувейт, Индонези зэрэг улсууд өрсөлдөнө хэмээн үзэгчдийг уриаллаа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334