АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын фейсбүүк хаяг болон инстаграм хаягийг 2 жилийн дараа сэргээж байгаа талаар Мета компани зарлалаа.
Дональд Трампын хаягийг олон нийтийн сүлжээнд 2021 оны 1 дүгаар сарын 7-ноос эхлэн хориглосон бөгөөд түүнийг сонгуулийн үр дүнгийн талаар ташаа мэдээлэл тараасан гэж үзжээ. Тухайн үед Трампын дэмжигчид 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаал хийж байв.
Мөн Дональд Трамп Мета болон бусад сошиал медиа компаниудаас хасагдсаны дараа өөрийн гэсэн “Truth Social” гэх компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр өөрийн цахим хаягийг нь сэргээсэн талаарх мэдээлэлд хариу болгон “Дахин ийм шийтгэл хэн нэгэнд тохиолдох ёсгүй” гэж бичсэн байна.
Эх сурвалж: Aljazeera
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334