Ам ажил хоёр зөрнө” гэдгийг жинхэнэ утгаар нь "Хүүхдийн мөнгө"-ний асуудал харуулж байна.
Ингэж хэлэхийн учир нь 2023 оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө өгнө гээд баталчихсан. Гэтэл мэдээллийн зөрүүтэй байдлаас үүдэн өдгөө 96 хувьд нь өгөхөөр болчхоод байгаа. Тэгвэл тэр зөрүү мөнгө өнөөдрийн эдийн засагт хүндрэл учруулна. Хэдийгээр 1-1.5 хувь дээр л хөдөлгөөн үүснэ гэж байгаа ч энэ бол бага мөнгө биш.
Товчхондоо бол төрийн ажлын уялдаа холбоо муу байгаагийн тод жишээ энэ. Яагаад уялдаа холбоо муу гээд байна гэж үү...?
Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ХНХ-ын сайдаар томилогдоод буухынхаа өмнөхөн “Өнөөдрийн байдлаар гэхэд 26 мянган айл төрийн 8 байгууллагын бүртгэлд огт хамрагдаагүй байна. Энэ мөн гайхалтай яа. Яаж ажилладаг болохоор энэ айлууд бүртгэгдээгүй байдаг юм бэ...” гэж их л бухимдангуй хэлж байсан.
Үүнд нь эмзэглэсэн нөхөд түүний амнаас гарсан “Улны айл” гэсэн үгэн дээр тоглолт хийж түүнийг хөнгөхөөн татаад буулгачихсан гэхэд болно.
Харин тэдгээр 26 мянган өрхийг бүртгэлд хамруулахын тулд хутгасан холион бантан гэж ойлгогдож байгаа ч тэдгээр төрийн 8 байгуулагад хариуцлага тооцож олонд үнэн зөв мэдээлэх нь шударгад нийцнэ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ulnii bayd gichii