“Ялгуун” брендийн “Залбирал”, “Бүрээ хатан” зэрэг уран зургийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан зөрчлийг илрүүлжээ.
Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тэрбээр дээрх уран зургийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан цүнхээ худалдан борлуулсан нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334