МУИС-ийн зөвлөх профессор Р.Энхбат, ШУТИС-ийн Сургалтын төвийн захирал Д.Энхтуяа нарын 5 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар академич цол хүртээлээ.
Тодбуулбал ШУА-ийн Их чуулганы 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн нэр бүхий эрдэмтдэд “Академич” хэргэм хүртээсэн байна.
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Бадамдоржийн Батхишиг,
Мөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Философийн шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Ган-Өлзий,
Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессор Рэнцэнгийн Энхбат,
ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалтын төвийн захирал, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Доржийн Энхтуяа нар “Академич” хэргэм хүртлээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch