УИХ-ын намрын чуулган өнгөрсөн Баасан гарагт хаагдсан. Харин хаврын чуулганаас өмнө ээлчит бус чуулган зарлах төлөвтэй байгаа аж. Учир нь:
- УИХ 2 дугаар сарын 20-нд зөвлөлдөх санал асуулга явуулах тогтоол баталсан. 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл хаврын чуулганаас өмнө санал асуулгын асуултаа боловсруулж УИХ-д танилцуулах ёстой. Тэгэхээр хаврын чуулганаас өмнө “Зөвлөлдөх зөвлөл”-ийг сонсохоор ээлжит бус чуулган зарлах нэг сэжим тодорхой харагдаж байна.
- УИХ дахь МАН-ын бүлэг гишүүддээ чуулган завсарласан ч хол явахгүй байх чиглэл өгсөн хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь ээлжит бус чуулган зарлаж магадгүй юм гэх таамаглалыг төрүүлж байна.