Нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд шинээр 18 автобусны зогсоол байгуулахаар төлөвлөөд байна.
Уг төслийг 2020-2023 онд хэрэгжүүлэхээр тусгасныг Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд мэдээлжээ. Мөн энэ нь гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл гэв.
Чингэлтэй дүүргийн эцэст 4 автобус зэрэг зогсох битүү зогсоол байгуулах бөгөөд 8 нэгжид газар чөлөөлөх шаардлага тулгарсан байна. Түүнчлэн Хотын дарга стандартаа барьж, нэг загвараар барих шаардлагатайг сануулжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334