Өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал болно. Тус шүүх хурал 11:00 цагаас эхлэх бөгөөд хаалттай явагдах юм байна.
Хэргийн талаар эргэн сануулахад Ч.Маралмаа нь өнгөрөгч оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны замд “Landcruiser-200” маркын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрж, явган зорчигч 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсны зэрэгцээ 7 машин мөргөсөн осол гаргаж байв.
Жолоодох эрхгүй атлаа автомашин жолоодсон тэрбээр хүүхдийн эрүүл мэндэд холхирол чуруулсан бөгөөд хуульд зүйлчилснээр 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хоригдох, эсхүл мөн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлахаар тусгасан байдаг ажээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Хөрөнгөтний авхайн тушаалаар шүүх хаалттай хэлэлцэнэ гэнэ дээ
Монголын шүүх хөрөнгөтний авхайд ямарч ял шийтгэл зүйл анги наахгүй зүгээр л хилээр гарахгүй байх хориг тавиад л боллоо Хөрөнгөтний авхай зүгээр ажилаа үрэгжлүүл амьдрал үргэлжилсээр байх болно