Долоо хоногийн дараа бид хүссэн ч эс хүссэн ч түгжрэл рүү өөрсдөө яваад орчихно. Одоо яалтай ч билээ. Ажлаа төлөвлөөд хэвшчихсэн нэг хэсэг нь түгжрэхгүйгээр асуудлаа зохицуулж өрх гэр бүлээ стресс бухимдлаас сэргийлж чадаж байгаа бол ихэнх нь авто зам дээрээ бараг л “ТЭГ” зогсолт хийнэ.
Давхардсан тоогоор их хотод маань өдөртөө 3 сая гаруй хүн зорчдог гэж байгаа. Тэдний 50 хувь нь ажилдаа, 30 хувь нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг. Мөн нийт өрхийн тоо 420 орчим мянга гэх ч автомашины тоо 660 мянга руу дөхсөн. Их, дээд сургууль МСҮТ, коллеж гээд 5 хувь нь, худалдаа үйлчилгээний байгууллагуудын 80 орчим хувь нь хотын төвдөө төвлөрч ёстой л адуу аятай багширна гэх болж байна.
Яг л мухар гудамжинд хашчихсан мэтээр бид амьдарч хэн хүнгүй замын түгжрэлээс гарах арга эрэлхийлж, ухаан уралдуулж буй. Тэгвэл зарим албан газрууд дотроо ярилцаж тохироод цагийн зохицуулалт хийгээд эхэлсэн байх жишээтэй. Боддог бодол, санадаг л санаа.
Албан газрын удирдлагууд иймэрхүү жижигхэн юм шиг хэрнээ томоохон асуудлыг шийдчихээд байвал "Мухар гудамж"ндаа арай л бага чихцэлдэнэ дээ бид, уг нь.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334