Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30-аас -35 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -26-гаас -31 хэм , Алтайн өвөр говиор -10-аас -15, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18-аас -23 хэм, бусад нутгаар -22-оос -27 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: 05 цагийн орчимд -34 хэм хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байсан бөгөөд агаарын даралт өдөртөө тогтвортой байх ба цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -26-гаас -28 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -27-гоос -29 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -24-өөс -26 градус хүйтэн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334