Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Тагнуулын байгууллагаас Ц.Хуланг гүйцэтгэх ажиллагааны шугамаар баривчилсан бөгөөд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Түүнийг ОХУ-ын тагнуулаар ажилласан байж болзошгүй гэжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Саатуулсан нь үнэн. Мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ.
Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх үндэслэлээр буруутгаж цагдан хорьсон байж болзошгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334