Ирэх Даваа гарагаас нийслэлчүүд 127 шинэ автобусаар үйлчлүүлнэ. Тэгвэл шинээр оруулж ирсэн автобуснуудын техникийн үзүүлэлт нь:
- 2022 онд үйлдвэрлэгдсэн
- Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй нь туршилтаар нотлогдсон
- Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог
- Заал нь агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
- Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, суудлын хажууд чанга яригчтай
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартад нийцсэн, өнгө үзэмж, сайтай
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд болон баруун, хойд талд байрлуулсан
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай аж.
2023 оны төсөв 318 төгрөг төсөвлөсөн бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан дуусгах зорилттой байгаа билээ.