Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр хувийн хэвшил байхдаа манай улсын цементийн 30-40 хувийг хангаж, хариуцлагатай ажилладаг байсан.
Харин хувийн өмчийг төр дээрэмдэж авч захирлаар нь Л.Наранбаатар гэгчийг томилсны дараагаас асуудлууд ар араасаа ундарсан. 2022 оны 3-7 дугаар саруудад Чулуунцарын үйлдвэрийн доторлогооны тоосго нимгэрч зуухны гадна талд хэт халалт үүссэн учраас тус үйлдвэр зогсоход хүрсэн. Мөн засварт шаардагдах сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж чадаагүйн улмаас барилгын ажил ид явагддаг цагт сул зогсолт хийж байсан.
Товчхондоо бол энэ үйл явц нь хувийн хэвшлийн ажлыг төр дээрэмдэж аваад хэрхэн ажилласан царай нь гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр энэ нь удирдлагын хариуцлагагүй байдал, төлөвлөлтийн алдаа.
Урин цаг наашилж, удахгүй барилгын ажил эхэлнэ. Энэ үед Л.Наранбаатарын толгойлж буй “Цемент шохой”-н үйлдвэр цементийн 30-40 хувийг ханган ажиллаж чадахгүй гэдгийг бултаар харцгаасан.
Одоо л гэхэд Үйлдвэрийн шохой агуулах ангорын дээвэрт маш том онгорхой үүссэн байгаа ч Л.Наранбаатар өнөөг хүртэл засаж янзлаагүй л байгаа.
Тэгэхээр энэ хавар үйлдвэрт дахиад ямар ч асуудал хаанаас ч урган гарч, барилгын салбарыг цементийн гачигдалд оруулж мэдэхээр байна. Энэ бол мэргэжлийн бус түүний чадвар8 чансаа нь л тэр бөгөөд төрийн оролцоотой юу ч байсан тэнд хариуцлага байдаггүйн тод жишээ Хөтөлөөс харагдаж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
НАРАНБААТАР ЧАДЛААРАА Л САЙН АЖИЛЛАЖ БАЙНА БИТГИЙ УХАР УЛАМ САЙН АЖИЛЛАА. САХАЛ ЭНЭ ҮЙЛДВЭРИЙГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭСЛЭЭЛ БОЛГОСОН БОЛОХООС МӨНГӨ ОЛОХЫН ТУЛД ҮЙЛДВЭРТ ШИНЭЧЛЭЛ ХИЙДЭГ ГЭДГИЙГ ОР ТАС МАРТСАН НЬ ОДОО ХУУЧИРРСАН ТОНОГ АЖИЛЛАХГҮЙ ДОЛГОДОЖ БАЙГАА НЬ ӨДӨР ИРЭХ БҮР МЭДРЭГДЭЖ БАЙНА ОДОО ЭНЭ ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРТЭЭ ХО ХИЙЖ БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААР НЬ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА ҮЙЛДВЭР ӨӨРИЙН АШГААРАА ХО ХИЙНЭ ГЭДЭГ ИХ ЦАГ АЛДАНА ҮЙЛДВЭРТ НЬ ХО ХИЙГЭЭД ХЭВИЙН АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ НЬ БҮРДҮҮЛЭЭД ОРУУЛСАН ХО-ТАА ТЭДЭН ЖИЛД БАГТААЖ БАРАГДУУЛ ГЭЖ АЖИЛЛАВАЛ ҮР ДҮН ГАРНА ДАА