Эмчилгээ нь таарахгүй байна гэж 2-3 удаа эмчилгээг нь сольж, өчнөөн хугацаа алдаж, “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлье” гэсэн ээж аавынх нь хүсэлтийг ч үл тоосоор нэгэн бяцхан амийг тасалсан тухай мэдээлэл цацагдсан. Хахир хатуу нэгний өрийг ч өвтгөсөн энэ мэдээлэл алсраагүй, аав ээж, эмээ өвөө, ах дүүсийнх нь нүд нулимстай, сэтгэл нь шаналалтай, шархтай байхад бас нэгэн муу мэдээ тархав.
Тодруулбал “хүүхдийг зөв оношилж, тохирсон эмчилгээг нь хийж чадаагүй, эмч нар” нар талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн байх юм. Ямар их доромжлол вэ. Ямар ёс зүйгээ гэхээрээ ийм байдаг юм бэ...
БГД-ийн эмнэлгийг толгойлж буй З.Балдандугар гэгч нь тухайн эмнэлгийн даргаар очихдоо мөн л ёс зүйгүй авирлаж мэргэжилтэй чадварлаг боловсон хүчнүүдээ хоморголон халж байсан удаатай. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэгчлэн тус эмнэлгийнхний энэ ёс зүйгээ уландаа гишгэлсэн бүдүүлэг авираас шууд л “өөрсдийгөө зөвтгөх арга саам эрэлхийлж, уснаас хуурай гарах гэж улайран чичирч байна” гэж харагдаж байна.
Товчхондоо бол 2 жилийн өмнө ар өврийн хаалга хэрэглэн Хүүхдийн мэргэжлийн сайн эмчийнх нь оронд очин тухалсан З.Балдандугар гэж нэг нөхрийн ажлаа хэрхэн хийдэг, ямар мэдлэг чадвартай, ямар ёс зүйтэй хүн бэ гэдэг нь ч эндээс харагдаж байгаа юм. Тэрбээр өөрийгөө мөнгөн шөгнөлөөр шагнаж урамшуулснаас эхлээд ёс зүйгүй олон үйлдэл гаргаж байсан ч энэ албан тушаалдаа гүн, бат тухалсаар байгаа нэгэн.
Тиймээс ёс зүйгүй уландаа эмнэлгийн дарга З.Балдандугар болоод эмч нэртэй харгис нөхдөөс хатуу хариуцлага нэхье.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
задлан шинжилгээг эмчлэгч эмч бус хөндлөнгийн шинжээч эмч хийдэг юм шүү дээ,ялангуяа маргаантай гомдолтой гэж байгаа тохиолдолд зайлшгүй хийнэ л дээ
Задлан шинжилгээ хийх нь зөв шүү дээ тэр тусмаа эмчилж байсан эмч нь задлан шинжилгээг хийх биш оролцох нь маш олон талын ач холбогдолтой