УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж хэл амны бай болов. Түүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал хуурамч шатахууны гол түүхий эд болдог керосин, нафта зэрэг бодисоос онцгой албан татвар авдаггүй болох юм.
Нэг ёсондоо хуурамч шатахууны бизнесийг тэжээн тэтгэх хуулийн төсөл амь орж магадгүй гэж хэлж болно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020 онд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих үедээ хуурамч шатахууныг үйлдвэрлэж, борлуулснаар:
Гэтэл Ш.Адьшаа гишүүн юуны тулд, ямар эрх ашгийн төлөө дээрх хуулийн төслийг зүтгүүлэх болов гэж хардаж байна. Хуурамч шатахуун үйлдвэрлэгчдэд замыг нь бэлдэж байгаа бол гишүүний суудал ийм хүнд зохидоггүй гашуун түүх бий.
Ард иргэдийн төлөө ажиллана гэж амлалт өгсөн атлаа нийтийн эрх ашгийн эсрэг хуулийн төсөл санаачилж байгаа нь түүнийг хуурамч шатахууны хуультайгаа адилхан ХУУРАМЧ хүн юм даа гэж дүгнэхэд хүргэж байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Хуурамч шатахуун хийдэг нөхөд Адьшааг худалдан авч дээ....
Hogiin hulgaich hogiin hulgaich chigeeree duusan