ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлаг нисгэгчгүй Союз MS-23 хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байна. Тус сансрын хөлөг нь Сергей Прокопьев, Дмитрий Петелин, НАСА-ийн сансрын нисгэгч Франк Рубио нарыг дэлхий рүү эргүүлж авчрах даалгавартай юм.
Учир нь тэд 9 дүгээр сард хөөрсөн бөгөөд хөлөг нь сансарт гэмтсэн тул нисгэгчдийг эргүүлж авчрах шаардлагатай болсон байна. Цахим сүлжээн дэх бичлэгээс харахад хөлгийн бөөрнөөс их хэмжээний шингэн сансарт цацалж байгаа дүрс бичигджээ.
MS-23 хөлөг 2 дугаар сарын 20-нд хөөрөх төлөвтэй байна. Харин MS-22 буюу гэмтсэн хөлөг үүнээс нэг юм уу хоёр долоо хоногийн дараа Казахстанд газардах төлөвтэй байна. Хоёр хөлөг хоёулаа сансарт байх үед зарим шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийг шилжүүлэх аж. Багийн гишүүдийн биеийн байдал одоогоор сайн байгаа гэдгийг албаны хүн хэллээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch