БНХАУ БНСУ-ын иргэдийн богино хугацааны визийг түдгэлзүүллээ. Энэ нь Хятадаас ирсэн аялагчдыг ялгаварлан гадуурхсан, шаардлагагүй зорчих хязгаарлалт тавьсаны эсрэг хариу арга хэмжээ гэж тайлбарлав. Мөн үүнийгээ Хятадын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шууд бөгөөд үндэслэлтэй хариу арга хэмжээ гэж үзжээ.
Ингэснээр БНХАУ БНСУ-ын иргэдэд айлчлах, бизнес, аялал жуулчлал, эмчилгээний зорилгоор болон дамжин өнгөрөх хэргээр зорчих богино хугацааны виз олгохоо зогсоож байгаа юм.
Олон улсын мэргэжилтнүүд БНХАУ-ын иргэдэд онцгойлон тусгайлсан хязгаарлалт тогтоох нь буруу гэж үзсэн ч АНУ, Япон, БНСУ тэргүүтэй хэд хэдэн орнууд Хятадаас ирсэн зорчигддог хатуу шаардлага тавьж байгаа юм.
Эх сурвалж: Global times
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334