“Босоо Ганбаа“ ойрдоо их ширүүн байгаа. Тэрбээр өмнөх 7 хоногт хэлэлцсэн Зөвшөөрлийн тухай хуулийг гишүүдийн хэн нь ч уншаагүй байна, эндээс авлига хээл, хахууль үнэртэж байна” гэж хэлсэн. Үүнийх нь төлөө УИХ-ын дарга 7 хурлын 5-ыг нь тасалчхаад гэнэт цочсон юм шиг юм ярилаа гэж түүнд “ШАР КАРТ” өргөж сануулга өгсөн.
Гэсэн ч тэрбээр сануулга төдийд амаа үдүүлчихдэг хүн биш учраас өнөөдөр “Нүүрсний хулгай”-н асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв.
Тэрбээр “Монгол оронд нүүрсний хулгай аймшигтай томоор нүүрэллээ. Өнөөдөр би 3 мэдэгдэл хийнэ.
Нэгдүгээрт, яагаад ийм байдал үүсэв. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ 3 ажлаа хий. Орон даяар баримттай хулгай гарчихаад байхад хариуцлага тооцох ёстой.
Хоёрдугаарт, Монголд том хулгай гарчхаад байхад шүүх, прокурор, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна. Тэд иргэдийн татварын мөнгөөр форм өмсөж ажиллаж байгаа.
Гуравдугаарт, би нүүрсчдийг зарлана. Нууцын мэдээ үзсэн, харсан мэдэгдлээ хийнэ. Нүүрсчид төрийн гурван өндөрлөг болон хууль шүүхийн байгууллагынхныг худалдаж авсан байна.
АПУ-гийн П.Батсайхан, MCS-ийн Д.Оджаргал, Голомтын Д.Баясгалан тэргүүтэй толгой нүүрсчид Монгол орныг цөлмөж, дээрэмдэж байгааг би баримттай ярьж байна. Тэд бүх гэрээгээ төрийн нууцад хамруулсан байгааг АТГ-т өгөхөөр хэвлэлийн хурал хийж байна. Эд нарын нэрийг хэлэхээсээ хүмүүс айж байна. Яагаад гэвэл шүүгч нарыг хахуульдсан учраас тэр. Шүүхийн шийдвэр Батсайханы арын өрөөнд гардаг болж.
Нүүрсчид дараагийн эргээ тавьж эхэллээ. Есөн жил гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг тусгай санал гэдгээр хэрэгсэхгүй болгож, нүүрсчдийг даврааж байна. Тэд хулгайгаа нууцад оруулж, иргэд үзэх аргагүй болгосон. Тэгвэл УИХ-ын гишүүн нууцад байгаа материалыг ч ард иргэддээ хэлэх үндсэн үүрэгтэй.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
3
Төрийн 3 өндөрлөг чихэн дүлий нүд нь сохороо юу хажууд чинь ХЗ сайд сууж бга бүгд хуйвилдаад хулгай хийж идэжээ монголын баялагыг хэдхэн хүн цөлмөөд дууслаа шүү ирээдүй болсон үр хүүхдүүд минь элгээрээ хэвтсэн газар шороотой үлдэж чадахна уу ядаж бас ургаш нь гаргаад зарчих юм болуу муусайн хумслагчид